| Хэлэлцүүлэг |
Сэдэв |
Бичлэг |
Сүүлийн бичлэг |
|
Байгууллагын оршихуй ба удирдахуйн чиг үүргүүд
|
|
 |
Байгууллагын стратеги ба төлөвлөлт
Байгууллагын стратеги нь байгууллагуудын зорилтуудыг сонгох үйл явцыг хөнгөвчлөх, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд ямар гол чиглэл баримтлах хэрэгтэйг алдаагүй тодорхойлоход чиглэгдсэн байдаг. Удирдлагын бүхий л үүрэг, зорилтууд стратеги төлөвлөлтийн ачаар амжилттай хэрэгжих боломжтой. |
2 |
0 |
|
 |
Байгууллагын зохион байгуулалтын үйл явц
Байгууллагын стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гадаад орчинтой үр дүнтэй хамтран ажиллах, тавьсан зорилгодоо хүрэхэд хамгаас илүү тус дөхөм үзүүлэх тийм бүтцийг байгууллага сонгож авах хэрэгтэй байдаг. Байгууллагын гадаад ба дотоод орчин байнга өөрчлөгдөж байх тул аль ч байгууллагын бүтэц нэгэн хэв загвараараа байх боломжгүй. Гэхдээ байгууллагын бүтцийн өөрчлөлтийг компаничилсан аргаар бус нарийн судалгаанд тулгуурлан цаг алдалгүй хийдэг байх хэрэгтэй. |
0 |
0 |
|
 |
Идэвхижүүлэлтийн үйл явцад удирдлага нөлөөлөх нь
Идэвхижүүлэлт гэдэг нь нэг буюу бүлэг хүмүүсийг байгууллагын зорилгыг үр бүтээлчээр хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд урамшууллын аргаар татан оролцуулах үйл явц мөн. Идэвхижүүлэлт нь төлөвлөсөн ажил ба гаргасан шийдвэрийг үр дүнтэй гүйцэтгэхэд онцгой чухал үүрэгтэй дотоод хүч юм. |
0 |
0 |
|
 |
Удирдагчийн бие хүний шинж ба засаглалын үр бүтээлч чанар
Үр бүтээлч удирдлагын нэг салшгүй хэсэг нь МАНЛАЙЛАХ болон хүмүүс байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө үр бүтээлчээр ажилладаг байхаар ХУВИЙН НӨЛӨӨ үзүүлэх явдал мөн. Удирдлагын үйл ажиллагаанд ЗАСАГЛАЛ зайлшгүй шаардлагатай.
Засаглал гэдэг нь хүмүүсийн зан үйлд нөлөөлөх боломж бөгөөд байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх хэрэгсэл болж өгнө. Засаглалын үндсэн хэлбэрүүд нь: АЛБАДАХ, УРАМШУУЛАХ, АЖИЛ ХЭРГЭЭ МЭДЭХ, ҮЛГЭР ДУУРИАЛ ҮЗҮҮЛЭХ, УЛАМЖЛАЛ зэрэг болно. Удирдагч эдгээрээс гадна зохих хэмжээний итгэл үнэмшил төрүүлэх, шийдвэр гаргахад татан оролцуулах, итгүүлэн ятгах зэрэг аргуудыг ашиглах боломжтой байдаг. |
0 |
0 |
|
 |
Хяналт, хяналтын үйл явц
Хяналт нь байгууллагын зорилгыг жигд тасралгүй хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлдэг үйл явц юм. Хяналтын үйл явцыг зөв зохион байгуулснаар аливаа нэг асуудал үүсэн томорч, шийдэгдэхгүй явсаар байгууллагын амжилтанд хор хохирол учруулах хэмжээнд хүртэл даамжрахаас сэргийлэх боломжтой. Хяналтыг амжилттай хэрэгжүүлсний үндсэнд байгууллагын болон хувь хүн нэг бүрийн үр бүтээлч үйл ажиллагааг дэмжин хөхүүлэх бололцоо бий болно. Хяналт нь УРЬДЧИЛСАН, ЯВЦЫН, ТӨГСГӨЛИЙН гэсэн гурван үндсэн хэлбэртэй. |
0 |
0 |
|
|
Байгууллагын удирдлагын технологи ба арга барил
|
|
 |
Байгууллагын харилцааны үйл явц
Удирдлагын бүхий л үйлдэлд зайлшгүй оролцдог холбогч үйл явц нь харилцаа байдаг. Байгууллагын харилцааны үйл явцыг төгс төгөлдөр болгох нь удирдлагын үйл ажиллагааны хамгийн эрхэмлэх зорилтын нэг мөн. Байгууллагын ихэнх хүндрэлтэй асуудал харилцааны доголдлоос үүдэлтэй байдаг. Харилцаа гэдэг нь хамгийн ерөнхий утгаараа хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл явц байдаг бөгөөд түүнийг чөлөөтэй, үр ашигтай, ухаалагаар зохион байгуулах, хүмүүст ийм чадвар, эрмэлзэл төлөвшүүлэх замаар хэрэгждэг байна. Харилцаа нь НИЙГМИЙН, БАЙГУУЛЛАГЫН /БҮЛГИЙН/, БИЕ ХҮН ХООРОНДЫН гэсэн үндсэн төрлүүдтэй байдаг. |
0 |
0 |
|
 |
Шийдвэр гаргах үйл явц ба шийдвэрийн хэрэгжилт
Шийдвэр гэдэг нь боломжтой хувилбаруудаас зөв сонголт хийх үйл явц юм. Энэ нь удирдагчийн үүрэг, зорилтуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагддаг, тэдгээрийг хооронд нь нэгтгэн холбогч үйл явц байдаг. Хэрэв хувь хүний гаргах шийдвэр түүний зан төлөв, араншин, мэргэжил, боловсролын түвшин, тогтсон хандлага зэргээс шалтгаалан зарим үед огцом түргэн атлаа оновчтой, заримдаа удаан бодож эрэгцүүлсэн мөртлөө алдаатай гэх зэрэг олон янз байдаг бол удирдагын шийдвэр ийм байх ёсгүй. Удирдагч хүний үндсэн үүрэг нь зөв, оновчтой, цаг үеэ олсон, ухаалаг шийдвэр гаргах явдал мөн. Удирдлагын шийдвэр юуны өмнө нарийн дэс дараатай үйлдлээс тогтсон системтэй ажиллагааны үр дүн байдаг. |
0 |
0 |
|
|
Байгууллага ба бүлгийн удирдлага
|
|
 |
Бүлэг, бүлгийн удирдлага
Бүлэг гэдэг нь хоёр юмуу түүнээс дээш тооны хүмүүс нэгэн зэрэг бие биедээ нөлөөлж, бусдын нөлөөллийг хүлээн авч харилцан үйлчилж байдаг тогтолцоо юм. Бүлгийн амьдрал нь хүмүүсийг ямагт бие биедээ харилцан нөлөөлөх, хамтран ажиллах үйл явцад татан оруулж байдаг. Байгууллагад АЛБАН ЁСНЫ БҮЛЭГболон АЛБАН ЁСНЫ БУС БҮЛЭГ гэсэн бүлгүүд байна. |
0 |
0 |
|
 |
Байгууллагын хүний нөөцийн удирдлага
Хүний нөөцийн удирдлага нь менежментийн чиг үүргүүдийн нэгэн адил байгууллагын ажилчдыг нэгтгэх, зохицуулах, тэдний хоорондын холбоо харилцааг сайжруулах, цомхотгож эмхлэх зэрэг ажлыг удирдаж зохион байгуулдаг. Хүний нөөцийн удирдлагын гол зорилго нь эрчимтэй, бүтээлч байдлыг өрнүүлэхийн тулд ажилтан, ажилчдынхаа авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхэд оршино. Байгууллагын хүний нөөцийн үндсэн гурван хэлбэр нь: БЭЛЭН БАЙГАА НӨӨЦИЙГ ҮНЭЛЭХ, ИРЭЭДҮЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ, ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ гэсэн дараалалтай байдаг. |
0 |
0 |
|
 |
Байгууллагын үйлдлийн удирдага
Байгууллага гадаад орчинд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэр төрлийг нь олшруулах эсвэл үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн /үйлдлийн/ үүрэг буюу функц гэнэ. Байгууллагын үйлдлийн систем нь БОЛОВСРУУЛАХ, ХАНГАМЖИЙН, ТӨЛӨВЛӨЛТИЙН, ХЯНАЛТЫН гэсэн дэд системүүдээс бүтнэ. Үйлдлийн системийн үндсэн зориулалт нь хүмүүсийн хэрэгцээг хангаж чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргах, тодорхой бүлэг хүмүүсийн хэрэгцээнд хангасан үйлчилгээ үзүүлэх явдал юм. |
0 |
0 |
|
 |
Үйлдвэрлэл ба үйлдлийн системийн үр бүтээлч чанар
Үйлдвэрлэлийн үйл явцын удирдлага нь ГАРЦЫГ НАРИЙН ХЭМЖИН ТООЦОХ, түүнийг нэгэнт төлөвлөсөн хэмжээ болон стандарттай харьцуулан жиших, энэ үндсэн дээр шаардлагатай бол засч залруулах арга хэмжээ авахад чиглэгдэнэ. |
0 |
0 |
|
|
Байгууллагын үйл ажиллагаа
|
|
|
Хүмүүн та хэн бэ?
|
|
|
Чөлөөт сэдэв
|
|