|
|
 |
|
|
|
|
| 1. |
ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
|
2012-01-30 |
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч Шадар сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зарим орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах эрхийг нэг, хоёрдугаар хавсралт ёсоор аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлснийг pdf форматаар танилцуулж байна.
|
|
|
|
|
| 2. |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ
|
2011-12-30 |

Алс хол хүний нутагт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирж буй шинэ оны мэнд хүргэж, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд миний бие мэндчилж байгаадаа баяртай байна.
Өнгөрөн одож буй 2011 он бол монгол өвөг дээдсийн маань анхлан үүсгэсэн төрт улс Хүннү гүрний 2220, Мянганы суут хүн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн тэмдэглэлт тэгш ойнууд тохиосон манай орны түүхэнд онцгой ач холбогдол бүхий жил байлаа.
Өнөөдрийн Монгол Улс даяаршлын эрин зуунд эх орныхоо тусгаар тогтнол, монгол үндэстнийхээ баялаг өв санг өнөө хүртэл хадгалж, улам баяжуулан хөгжүүлсээр байгаа маань бид бүхний зүй ёсны бахархал мөн.
Манай улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ түүхэн үед тэрхүү хөгжлийг жинхэнэ ёсоор бүтээгч нь гагцхүү хүн төрөлхтний жинхэнэ баялаг болох Монгол хүмүүн өөрөө байх нь дамжиггүй юм.
|
|
|
Дэлгэрэнгүй
|
|
| 3. |
МЭНДЧИЛГЭЭ
|
2011-12-30 |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын элчин сайдын яамнаас мэндчилгээ ирүүлснийг танилцуулж байна.
|
|
|
|
|
| 4. |
ЗГХЭГ-аас МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ТӨРӨН ГАРЛАА
|
2011-12-30 |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнагдсанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нийт хамт олны зүгээс баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
|
|
|
|
|
| 5. |
APPLE БРЭНДИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЛЭЭ.
|
2011-12-27 |
Монгол Улсад анхны 5 яам байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт ойн жилийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар компьютер, тоног төхөөрөмжийнхөө шинэчилэлтийг “Бодь Электроникс” компанитай хамтран гүйцэтгэсэн байна. Энэхүү төслийн ачаар иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, дэлхийн жишигт нийцсэн төхөөрөмжүүдээр авах боломж нээгдэнэ хэмээн талууд онцолжээ.
|
|
|
Дэлгэрэнгүй
|
|
| 6. |
ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ
|
2011-12-26 |
Засгийн газрын ажлын алба байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан үе үеийн Засгийн газрын ажлын албанд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ажилтнууд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүдэд нь болон Монгол Улсын төрийн захиргааны төв, нутгийн захиргааны бүх шатны байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, хамт олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна ... дэлгэрэнгүй
|
|
|
|
|
| 7. |
МЭНДЧИЛГЭЭ
|
2011-12-25 |
Монгол төрийн анхны 5 яамны нэг болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, албан хаагчид Та бүхэнд АНУ-ын Азийн сангийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье... дэлгэрэнгүй
|
|
|
|
|
| 8. |
МЭНДЧИЛГЭЭ
|
2011-12-23 |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт Азийн хөгжлийн банкнаас баярын мэндчилгээ ирүүлснийг танилцуулж байна.
|
|
|
|
|
| 9. |
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХЭЛТЭС, ГАЗРЫН ОРОН ТООНЫ ЖИШИГ ХЯЗГААР, БҮТЦИЙН ЗАГВАР ТОГТООХ ТУХАЙ
|
2011-12-22 |
|
|
|
|
|
|
| 10. |
БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
|
2011-12-19 |
ЗГХЭГ-ын удирдлага, хамт олондоо болон Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор ЗГХЭГ-ын захиргааны хэлтсийн дарга Б.Доньжчимбуу, ЗГХЭГ-ын ахмадын хорооны дарга Д.Ядамсүрэн, “Алтан гадас” одонгоор ЗГХЭГ-ын хуулийн хэлтсийн дарга Д.Түвшинтөр, Засгийн газрын ахлах референт Н.Оргодол, Засгийн газрын ахлах референт Б.Эрдэнэбилэг, “ Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Ерөнхий сайдын зөвлөх О.Оч, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Одбаяр, Засгийн газрын референт Н.Алтанцэцэг нартаа Монгол улсын анхны 5 яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын алба.
|
|
|
|
|
|
| Цааш... |
|
|
|
|
|
|
|
| |
|
 |
 |
|
Санал асуулга
|
|
|
|
 |
|
|
|