2010.09.07 15:28:50, Мягмар
ХАРИЛЦАХ ХАЯГ
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Төрийн ордон,
Улаанбаатар-12, Монгол улс

Утас: (976-11) 262408
Факс: (976-11) 310011
Valid CSS!
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ЗОРИЛГО ЗОРИЛТ

 Эрхэм зорилго

 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхэм зорилго нь хамгийн шилдэг бөгөөд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр Ерөнхий сайд, Танхимыг шуурхай хангах, Засгийн газрын үр нөлөөтэй, үр ашигтай, тасралтгүй, хэвийн жигд ажиллагааны таатай орчин бүрдүүлэхэд оршино.
 
Үйл ажиллагааны зорилт
 
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны зорилт нь дор дурдсан хэрэглэгчийн үйл ажиллагааг стратегийн удирдлага, зохицуулалт, дэмжлэгээр хангахад чиглэнэ.
 
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
 
Хэрэг эрхлэх газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
 
 а) Ерөнхий сайдын Засгийн газрын гадаад, дотоод бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
               
б) Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, хөтөлбөр, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд болон Танхимын шийдвэрийг боловсруулан гаргахад Ерөнхий сайд, Танхимын үйл ажиллагаанд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
               
в) Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг төвлөрүүлэх, бодлогын удирдамж, төрийн захиргааны нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт, шалгалт хийх, мэдээлэх, үр дүнгийн үнэлгээг зохион байгуулах;
 
г) төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулах, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авах, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдалд хяналт, шалгалт хийж, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах.
 
 

 

Санал асуулга

ЗГХЭГ-ын вэб сайтаас Та ямар мэдээлэл авахыг хүсдэг вэ?
Шинэ мэдээлэл
Иргэдийн өргөдөл, гомдол, захидлын тойм
Албан бичиг шийдвэрлэлтийн явц
Хууль
ЗГ-ын үйл ажиллагааны сар улирлын мэдээ
ЗГХЭГ-ын тайлан
Төсөл
Хөтөлбөр
Нийт саналын тоо:  1050
©2008-2010 Засгийн газрын Хэрэг эрхлэх газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК