|
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Засгийн газрын 2009 оны 49 дүгээр тогтоолоор ЗГХЭГ-ын удирдлагын орон тоог дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга тус бүр нэг, ЗГХЭГ-ын орон тооны хязгаарыг 106 байхаар тогтоож, зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсан.
а/ Бодлого зохицуулалтын хэлтэс;
б/ Орон нутгийн удирдлагын хэлтэс;
в/ Хуулийн хэлтэс;
г/ Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэс;
д/ Захиргааны хэлтэс;
е/ Мэдээллийн технологийн хэлтэс;
ж/ Төрийн ёслолын алба;
з/ Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба;
и/ Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын хэсэг;
к/ Тэргүүн шадар сайдын ажлын алба;
л/ Шадар сайдын ажлын алба.
|