2010.09.07 16:12:25, Мягмар
ХАРИЛЦАХ ХАЯГ
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Төрийн ордон,
Улаанбаатар-12, Монгол улс

Утас: (976-11) 262408
Факс: (976-11) 310011
Valid CSS!
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ Бичлэг: 214

Хайлт:
1. ТӨВИЙН БҮСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ
2010-08-30
Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 214 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөрөнгө оруулагчдын Төвийн бүсийн чуулга уулзалтыг 2010 оны 8 дугаар сарын 27 ны өдөр Төвийн бүсийн тулгуур төв Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулав.
Чуулга уулзалтанд МУ-ын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны орлогч дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон холбогдох яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын алба, Төвийн бүсийн зөвлөл, Бүсийн аймгуудын удирдлага, бизнес эрхлэгчид, Олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид, сонирхогч байгууллагуудын 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Дэлгэрэнгүй
2. Японы Рицүмикан Их сургуулийн доктор Мураяама Хирошиг хүлээн авч уулзав
2010-08-25
Бүсчилсэн Хөгжлийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Лхагва Япон Улсын Киёото хотын Рицүмикан их сургуулийн доктор, Олон Улсын “Нэг Суурин-Нэг Бүтээгдэхүүн” хөдөлгөөний гишүүн Мураяама Хирошиг өөрийн хүсэлтийнх нь дагуу 2010 оны 8-р сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.
Дэлгэрэнгүй
3. Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр Japanese Grant Aid for Human Resource Development Scholar
2010-08-12
Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр
Japanese Grant Aid for Human Resource
Development Scholarship Program 2011-2012
Дэлгэрэнгүй
4. "Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх нь" сэдэвт сургалт
2010-07-26
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монголын Мянганы сорилтын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран "Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх нь" сэдэвт сургалтыг 7 дугаар сарын 19-22ны өдрүүдэд зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
5. Cургалт, семинарын нэгдсэн төлөвлөгөө батлагдлаа.
2010-07-16
2010 оны сүүлийн хагас жилд аймаг, нийслэлийн удирдлага, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулах сургалт, семинарын нэгдсэн төлөвлөгөө батлагдлаа.
Дэлгэрэнгүй
6. “Нийгмийн цогц суурь үйлчилгээ” хөтөлбөрийн
2010-07-07
“Нийгмийн цогц суурь үйлчилгээ” /”НЦСҮ”/ хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн хурлыг 2010 оны 7 дугаар сарын 07 ний өдөр Төрийн ордны /4давхарын/ Орон нутгийн танхимд зохион байгуулав.
Хурлыг Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга, Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга Б.Лхагва удирдан явуулав.
Хуралд Зохицуулах зөвлөлийн гишүүд, НҮБ-ийн Хүүхдийн сан, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын алба, Норвегийн тусамжийн байгууллага, Дэлхий зөн Олон улсын байгууллагын төлөөлөгч оролцсон.
Хурлаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Дэлгэрэнгүй
7. Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн 2 дугаар үе эхэлнэ.
2010-07-02
Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн үйл ажиллагааны явцад шинжилгээ хийх, хөтөлбөрийн 2-р үе шатны чиглэл, үр дүнгийн талаар шалгуур үзүүлэлтийг тодорхойлох зорилгоор ирж буй ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны Яамны эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан шинжээч Ханна Бухер, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн төв байгууллагын эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан шинжээч Аксел Розлер болон Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч Сабине Муеллер, нийгэмлэгийн захиргааны дарга Инго Имхоф нарыг 2010 оны 6-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны орлогч дарга М.Энхболд хүлээн авч уулзан энэ талаар санал солилцов.
Дэлгэрэнгүй
8. ХАНГАЙН БҮСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ
2010-06-28
Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 2009 оны 214 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөрөнгө оруулагчдын Хангайн бүсийн чуулга уулзалтыг 2010 оны 6 дугаар сарын 24-25 ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулав.
Чуулга уулзалтанд Улсын их хурал, Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулалтын газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын алба, Хангайн бүсийн зөвлөл, Бүсийн аймгуудын удирдлага, бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагчид, сонирхогч байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
Дэлгэрэнгүй
9. Нийслэлд хэрэгжиж буй нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн үйл ажиллагаатай НЦСҮ хөтөлбөр
2010-06-23
Нийслэлийн Бага-нуур, Баянзүрх Баянгол, Сонгино-хайрхан дүүргүүдэд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр ,төслүүдийн үр дүн, үйл ажиллагаатай танилцан, дүүрэг хорооны удирдлага, иргэдийн санал хүсэлтийг сонгох Өрхийг чадваржуулах стратегийг сурталчлах ажлыг Ниймгийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж байна .Үүнд: 1. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга, Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн дарга Б.Лхагва, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Рана Фловурс, Зохицуулах зөвлөлийн орлогч дарга, Хүүхдийн төлөө газрын дарга М.Тогтохням, Зохицуулах зөвлөлийн гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт Ш.Бүүвээбаатар,Улаанбаатарын бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Галсанпунцаг, Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн Ниийслэлийн ажлын хэсгийн орлогч дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр нар Багануур дүүрэгт 2010 оны 6 дугаар сарын 18 ны өдөр ажиллан,.Хөтөлбөрийн хүрээнд 1,2,3,4 дүгээр хороо ,Цагдаагийн газар, Хүүхэд хөгжлийн төв, 139 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөлгөө өглөө.
Дэлгэрэнгүй
10. “Өрхийг чадваржуулах стратегийн үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болж байна
2010-06-09
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Нийгмийн цогц суурь үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд Өрхийг чадваржуулах стратегийн Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Эрүүл мэндийн яамны хурлын ”А” зааланд 2010 оны 6дугаар сарын 7-11 нд зохион байгуулж байна.
Сургалтанд “Нийгмийн цогц суурь үйлчилгээ” хөтөлбөр хэрэгжиж байгаа Ховд, Увс, Дорнод, Баян-өлгий аймаг Нийслэлийн Баян-гол, Баян-зүрх, Сонгино-хайрхан, Бага-нуур дүүргүүд, Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Халамж үйлчилгээний газар, Хүүхдийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар ,Статистикийн газар, Иргэний бүртгэлийн газар, Норвегийн тусламжийн байгууллага, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийн төлөө газрын холбогдох албан тушаалтнууд оролцож байна.
Дэлгэрэнгүй
11. “Өрхийг чадваржуулах стратегийн шиэчилсэн арга зүй” сэдэвт сургалт болов.
2010-06-08
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Нийгмийн цогц суурь үйлчилгээ” хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааг танилцуулах, орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголтыг бий болгох зорилгоор Нийслэл, дүүргийн төр захиргааны холбогдох байгууллагуудын удирдлагуудад зориулсан “Өрхийг чадваржуулах стратегийн шиэчилсэн арга зүй” сэдэвт сургалтыг 2010 оны 5-р сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулав.
Дэлгэрэнгүй
12. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны мэргэшсэн албаны удирдах ажилтнуудын сургалт зохион байгуулав
2010-05-24
Нутгийн өөрөө удирдах болон захиргааны мэргэшсэн албаны удирдах ажилтнуудын ажил хэргийн мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Дорнод, Сүхбаатар, Хэнтий /зүүн бүсийн/ аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарын “Нутгийн удирдлагын манлайллыг хангах нь“ сэдэвт сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сантай хамтран холбогдох яам, агентлагийг оролцуулан зохион байгуулав.
Дэлгэрэнгүй
13. “Монгол орны хөгжилд” чуулган амжилттай зохион байгуулагдлаа
2010-05-04
Хилийн чанадад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сурсан эрдэм, эзэмшсэн боловсрол, хуримтлуулсан туршлага зэргийг эх орны хөгжилд хувь нэмэр болгох зорилготой “Монгол орны хөгжилд” VI чуулган Лондон хотноо 2010 оны 5 сарын 2-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй
14. Ажлын хэсгийн уулзалт болов.
2010-03-27
Монгол Улсын Шадар сайдын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны уулзалт 3-р сарын 25-ны өдөр ЗГХЭГ-ын дэд дарга, ажлын хэсгийн дарга Д.Нямжавын албан өрөөнд боллоо.

Уулзалтыг нээж ажлын хэсгийн дарга Д.Нямжав үг хэлж, бүсчилсэн хөгжлийн асуудлаар ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Лхагва товч мэдээлэл хийж, гишүүд санал солилцлоо.
Дэлгэрэнгүй
15. Засгийн газраар хэлэлцэх асуудлын төсөлд саналаа өгөөрэй (2010.03.24)
2010-03-19
Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх дараахи асуудлуудын төсөлтэй танилцаж, Иргэн та саналаа sanal@cabinet.gov.mn эмэйлээр өгнө үү.

Саналыг 2010 оны 3 дугаар сарын 23-ны 10.00 цаг хүртэл авна.
Дэлгэрэнгүй
Хуудас:
Санал асуулга

ЗГХЭГ-ын вэб сайтаас Та ямар мэдээлэл авахыг хүсдэг вэ?
Шинэ мэдээлэл
Иргэдийн өргөдөл, гомдол, захидлын тойм
Албан бичиг шийдвэрлэлтийн явц
Хууль
ЗГ-ын үйл ажиллагааны сар улирлын мэдээ
ЗГХЭГ-ын тайлан
Төсөл
Хөтөлбөр
Нийт саналын тоо:  1050
©2008-2010 Засгийн газрын Хэрэг эрхлэх газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК