|
Зэвсэгт хүчний 2009 оны үйл ажиллагааны үндсэн зорилго
“Зэвсэгт хүчний
байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, оновчтой менежмент, шинэ
технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн Монгол Улсад учирч болох аюул
заналхийлэл, хямралт байдлын үед Зэвсэгт хүчний олон талт үүрэг гүйцэтгэх
чадавхийг нэмэгдүүлэх.
Зэвсэгт хүчний 2009
оны үйл ажиллагааны зорилтууд
1.Зэвсэгт хүчний олон талт үүрэг гүйцэтгэх стратегийн төлөвлөлт,
удирдлагын менежментийг боловсронгуй болгож, дайчилгааны бэлтгэл нөөцийн
бүрэлдэхүүнийг орон нутагт давтан бэлтгэх тогтолцоог төгөлдөржүүлэх;
2.Радиолакацийн техник, тоног төхөөрөмжийг орчин үеийн
технологоор шинэчлэн сайжруулах ажлыг эрчимжүүлэн, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Монгол Улсын агаарын хил, агаарын орон зайд тавих хяналтыг нэмэгдүүлэх;
3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа болон түүний хор уршгийг
арилгах, хямралын үед үүрэг гүйцэтгэх томилгоот
анги, салбар, нэгжүүдийг орчин үеийн зэвсэглэл, техник, тусгай хэрэгслээр
хангаж үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх;
4.Цэргийн сургалт бэлтгэлийг
тодорхой зорилтод чиглэсэн, дадлага зонхилсон арга хэлбэрээр явуулж, штабын
бэлтгэлд мэдээлэл, холбооны техникийн ашиглалтыг нэмэгдүүлж, цэргийн сургалт
бэлтгэлийн шинэ тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх;
5.Энхийг дэмжих
ажиллагааны чадавхи, нөөцийг оновчтой бүрдүүлэх, нэмэгдүүлэх, бэлтгэх үйл явцыг
удирдлагаар хангаж, гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлж Зэвсэгт хүчний хөгжилд дэмжлэг үзүүлэх;
6.Зэвсэгт хүчнийг хүний нөөцөөр
хангах бодлогыг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн эрэлт, хэрэгцээ,
шаардлага хангасан мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвар бүхий офицер, ахлагч,
гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаар анги, байгууллагыг хангах;
7.Төсвийн оновчтой хуваарилалт, үйл ажиллагааны хэмнэлттэй зарцуулалтыг хэрэгжүүлснээр
дайчилгааны зарим нөөцийг шинэчлэх,
зэвсэглэл, техникийн засвар,
сэргээн сайжруулалтын ажлыг тогтмолжуулж, материал хэрэгсэл, орон сууцны хангалтын чанарыг дээшлүүлэх;
8.Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний
эрүүл мэндийг хамгаалах, ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, тэдэнд үзүүлэх
тусламж, үйлчилгээг чанаржуулж, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын хүрээг
өргөжүүлэх;
9.Цэргийн албыг Монгол
Улсын хууль, тогтоомж, “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн дагуу тогтоон хэвшүүлж,
мэдээлэл, сурталчилгаа, соёл хүмүүжлийн ажлыг бие бүрэлдэхүүний оюуны чадавхи,
ажлын арга барил, харилцааны соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чиглүүлэх;
10.Зэвсэгт хүчний үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжин хөгжүүлж, төсөвт зардлыг хэмнэж, өр авлагыг бууруулан, дотоодын хяналт шалгалтыг
чанаржуулах;
11.Зэвсэгт хүчний шинэчлэлийн
бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаанд
хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний
аюулгүй байдлыг хангаж, цэргийн мэргэжлийн удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
|