
Хууль тогтоомж, шvvх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны vндэсний тєв (ХЗYТ)-ийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 121 дvгээр тогтоол, Хууль зvй, дотоод хэргийн сайдын 2002 оны 222 дугаар тушаалаар байгуулж, дvрэм, зохион байгуулалтын бvтцийг баталсан.
Зорилго:
Хууль зvйн vндэсний тєв нь хууль тогтоомжийн тогтолцоо, хэрэгжилт, уялдаа, vр нєлєєг шинжлэх ухааны vндэстэй судалж, холбогдох асуудлаар тєрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох vйл ажиллагаанд дэмжлэг vзvvлэх, гэмт хэргийн шалтгаан нєхцєлийг судалж, тvvнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, тєрийн болон тєрийн бус байгууллагын захиалгаар хуульчдад мэргэжлийн давтан болон мэргэжил дээшлvvлэх сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн бvртгэл, системчлэл, мэдээлэл, сурталчилгааны vйл ажиллагааг зохион байгуулах зорилго бvхий эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгаа, мэдээллийн байгууллага юм.
Yйл ажиллагаа:
Хууль зvйн vндэсний тєв нь дараахь vндсэн чиглэлээр vйл ажиллагаагаа явуулна:
 |
Эрх зvйн хавсарга судалгаа явуулж, хууль тогтоомжийн салбар, тvvний тогтолцоо, бvтэц, vндэслэл, арга ажиллагаа, томъёолол, зохицол, vр нєлєє /харилцан уялдаа, хийдэл, давхардал, хэрэглэж буй байдал/, тvvнчилэн Монгол Улсад vйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан, нєхцєлийг шинжлэх ухааны арга зvйд тулгуурлан судалж шинжлэх, санал дvгнэлт, зєвлємж, хєтєлбєр, тєсєл боловсруулах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах зэргээр хууль тогтоомжийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хєгжvvлэх |
 |
Хуульч /шvvгч, прокурор, ємгєєлєгч, хуулийн зєвлєгч, нотариатч/-дад Монгол Улсын хууль тогтоомжийн єєрчлєлт, хуулийн vзэл баримтлал, зарчим, агуулга, зорилт, хэрэглэх vндэслэл, арга хэлбэр зэрэг олон улсын жишигт нийцvvлэн мэргэжлийн єндєр тvвшинд зааж, нэг мєр ойлгуулан тэдэнд ажил хэргийн мэдлэг олгох, мэргэжил дээшлvvлэх, дахин мэргэшvvлэх чиглэлээр сургалт хийх, хууль зvйн клиник сургалт зохион байгуулах |
 |
Эрх зvйн мэдээллийн компьютержvvлсэн сvлжээ байгуулах vндсэн дээр эрх зvйн актын бvртгэл, мэдээлэл, лавламжийн санг бvрдvvлж,
эрхлэн хєтлєх, тvvний системчлэлийг боловсронгуй болгох, хууль зvйн нэр томъёо, гадаад орнуудын хууль тогтоомж, олон улсын гэрээ, гэмт хэргийн тоо баримт, шvvхийн статистик, практик судлалын холбогдолтой мэдээллийн сан бvрдvvлэх, хууль тогтоомжийн тєрєлжvvлж нэгтгэсэн цуврал, эмхтгэл, тvvвэр, эрдэм шинжилгээний бvтээл, сурах бичиг, сонин, сэтгvvл, гарын авлага гаргаж тєр, захиргаа, нутгийн удирдах байгууллага, хуулийн этгээд, иргэдэд тvгээх |
 |
Эрх зvйн сургалт, мэдээлэл, судалгаа, сурталчилгааны зорилгоор хуульчид, иргэдэд нээлттэй хууль зvйн номын сан болон компьютерийн лаборатори, хэвлэх цех, теле студийг байгуулж ажиллуулах |
 |
Хууль тогтоомжийн сурталчилгааны сонирхолтой, ойлгомжтой, хvртээмжтэй арга хэлбэрийг сонгон сурталчилгааны материал бэлдэж холбогдох байгууллагатай хамтран олон нийтэд хvргэх ажлыг зохион байгуулах |
 |
 |

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хєгжлийн Агентлаг (АНУ-ын ОУХА) нь Монгол улсад эдийн засгийн туслалцаа vзvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэдэг. Хєтєлбєр нь хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг хєгжvvлэх, мєн илvv бvтээмжтэй, хариуцлагатай засаглал гэсэн гол хоёр чиглэлд анхааран ажиллаж байна. АНУ-ын ОУХА-аас санхvvжvvлэн Монголд хэрэгжvvлж буй ерєнхий vйл ажиллагааны чиглэл тус бvр харилцан уялдаатай дээрх хоёр зорилтыг хангахаар зохион байгуулагдсан юм.
2003 оны 10 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн хєтєлбєрийн таван жилийн стратеги тєлєвлєлт нь Монгол улсад хэрэгжvvлэх АНУ-ын ОУХА-ийн vйл ажиллагааны цар хvрээг тогтоож єгсєн юм. Yvнд дараах чиглэлvvдийг хамруулсан:
- Шvvх эрх мэдлийн тогтолцоог шинэчлэх
- Эрчим хvчний салбарыг арилжааны хэлбэрт шилжvvлэх
- Санхvvгийн салбарыг єргєжvvлэх
- Хот хєдєєгийн жижиг, дунд бизнесийг хєгжvvлэх
- Жуулчлал ба ноос ноолуурын vйлдвэрлэл гэх мэт Монгол улсын харьцангуй давуу тал бvхий гол салбаруудад хувийн хэвшлийг хєгжvvлэх
Одоогоор Монголд хэрэгжиж буй АНУ-ын ОУХА-ийн хєтєлбєр нь 12 жилийн тvvхтэй буюу 1991 оны 11 дvгээр сард Монгол улсын Засгийн газартай буцалтгvй тусламжийн тухай анхны гэрээг байгуулсан билээ. Уг гэрээ ёсоор тухайн vед эдийн засгийн хvндрэлд орсон Монгол улсад 10 сая ам.долларын єртєг бvхий санхvvгийн яаралтай туслалцаа болон хvмvvнлэгийн тусламж vзvvлсэн бєгєєд дараагийн жилvvдэд зайлшгvй шаардлагатай нэмэлт тусламжийг vзvvлж, эрчим хvчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засаг болоод улс тєрийн цаашдын єєрчлєлт шинэчлэлийн суурийг тавихад туслалцаа vзvvлж ирлээ.
1991 оноос 2003 он хvртэлх арван хоёр жилийн хугацаанд АНУ-ын ОУХА-аас Монгол улсад vзvvлсэн нийт буцалтгvй тусламжийн хэмжээ 140 сая ам.долларт хvрээд байна. Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин Сайдын Яаманд байрладаг 8 хvний бvрэлдэхvvнтэй хєтєлбєрийн хэсэг нь Монгол дахь АНУ-ын ОУХА-ийн vйл ажиллагааг удирдан зохицуулдаг. Уг агентлагийн хэд хэдэн гэрээт гvйцэтгэгч байгууллага Монгол улсын тєрийн болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран тодорхой тєслvvдийг хэрэгжvvлж байна.
Одоогийн хэрэгжvvлж буй хєтєлбєр
Монгол дахь АНУ-ын ОУХА-ийн хєтєлбєрийн єнєєгийн баримталж буй стратеги нь 2003 оноос 2008 он хvртэлх 5 жилийн хугацааг хамарч байна. Энэ стратегид АНУ-ын ОУХА-аас Монгол улсад хэрэгжvvлж буй хєтєлбєрийн vндсэн хоёр зорилтыг хамруулан, илvv бvтээмжтэй, хариуцлагатай засаглалыг хєгжvvлэх, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн єсєлтийг бэхжvvлэхэд чиглэгдэж байна.
Стратегийн 1 дvгээр зорилт: "Тогтвортой, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн хєгжлийг эрчимжvvлэн єргєжvvлэх" зорилт бєгєєд энэ нь vндсэн таван чиглэлээс бvрдэнэ. Yvнд:
-
Говийн бvсийн эдийн засгийг хєгжvvлэх санаачилга буюу Говийн санаачилга: Мерси Кор байгууллага ПАКТ-тай хамтран хэрэгжvvлдэг Говийн санаачилга нь говийн 6 аймагт эдийн засгийн єсєлтийг дэмжих vйл ажиллагаа явуулдаг. 1999 оны 1 дvгээр сард эхэлсэн уг хєтєлбєр Хас Банкаар дамжуулан хєдєєд зээлийн санхvvжилт хийх, бэлчээрийн удирдлагыг сайжруулах, малчид болон жижиг, дунд аж ахуйн нэгжид техникийн туслалцаа vзvvлэх, радио хєтєлбєр, сар тутмын Хєдєєгийн Бизнес Мэдээ сонин болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан бизнесийн холбогдолтой мэдээллийн vйлчилгээг єргєжvvлэх зэрэг олон чиглэлээр vйл ажиллагаа явуулж байна (www.gbn.mn, www.marketwatch.mn вэб хуудсыг vзнэ vv).
-
Гэр санаачилга: Орон сууцны хамтарсан сангаас ПАКТ-тай хамтран 2002 оны сvvлчээр хэрэгжvvлж эхэлсэн. Хєтєлбєр нь Улаанбаатар, Эрдэнэт ба Дархан хотуудын гэр хорооллын дvvргvvдэд бизнесийн хєгжлийг дэмжин ажилладаг.
-
Єрсєлдєх чадварын санаачилга: Нэйтэн Ассошиэйтс компаниас Жи.И.Остин-тэй хамтран хэрэгжvvлж буй энэхvv хєтєлбєр 2000 оны 9 дvгээр сард эхэлсэн. Ноолуур болон аялал жуулчлал гэсэн гол хоёр салбарт хєтєлбєрийн vйл ажиллагаа чиглэгддэг бєгєєд Монголын Аялал Жуулчлалын Холбоо (www.travelmongolia.org) болон Монголын Ноос Ноолуур Yйлдвэрлэгчдийн Холбоог (www.mongoliancashmere.org) дэмжин ажилладаг.
-
Ємч хувьчлал: АНУ-ын ОУХА-ийн санхvvжилтээр 1998 оны 4 дvгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа хувьчлалын хєтєлбєрийн хvрээнд Баренц групп тєрийн ємчийн менежмент, хувьчлалыг хариуцсан Тєрийн Ємчийн Хороо (ТЄХ)-той нягт хамтран ажилладаг. ТЄХ-д 47 аж ахуйн нэгжийг битvvмжилсэн дуудлага худалдаагаар хувьчлахад туслалцаа vзvvлсэн бєгєєд эдгээр аж ахуйн нэгжийн хувьчлал 15 сая гаруй ам.долларын орлогыг оруулсан. Баренц групп нь Худалдаа Хєгжлийн Банк, Хєдєє Аж Ахуйн Банкны тендерийг явуулахад ТЄХ-д туслалцаа vзvvлсэн. Мєн Говь, Монгол Даатгал, НИК-ийн тендерийн ажлыг эхлvvлээд байна.
-
Эдийн засгийн бодлогын шинэтгэл, єрсєлдєх чадвар тєсєл: Азийн Сан, Дэ Сервисис Групп Инк., Дэксис Консалтинг Групп, Кримсон Капитал, Мэйкинг Сэнтс зэрэг компаниудтай хамтран Кемоникс Интернэйшл Инк.,-ийн хэрэгжvvлж буй уг тєсєл 2003 оны 9 дvгээр сард эхэлснээрээ АНУ-ын ОУХА-гийн хамгийн сvvлийн vеийн хєтєлбєр юм. Эдийн засгийн бодлогын шинэчлэлтийн єргєн хvрээний асуудлыг шийдвэрлэх шуурхай арга замыг боловсруулахад чиглэгдсэн энэхvv хєтєлбєрийн єнєєгийн vйл ажиллагааны гол чиглэл нь Ерєнхий сайдын ажлын алба (www.open-government.mn)-д эдийн засгийн асуудлаар зєвлєгєє єгєх юм. Мєн тvvнчлэн эрчим хvч, санхvvгийн салбар болон хувийн салбарыг єргєжvvлэх зэрэг бусад єргєн хэмжээнд vйл ажиллагаагаа явуулдаг.
Стратегийн 2 дугаар зорилт: "Илvv бvтээмжтэй, хариуцлагатай засаглалыг хєгжvvлэх" зорилт бєгєєд энэ нь vндсэн хоёр чиглэлээс бvрдэнэ. Yvнд:
-
Шvvх эрх мэдлийн шинэчлэл: Муж Улсуудын Шvvхийн Yндэсний Тєвєєс хэрэгжvvлдэг энэхvv хєтєлбєр нь 2001 оны эхээр vйл ажиллагаагаа эхлvvлж, шvvн таслах ажиллагааны менежмент, хууль зvйн боловсрол, хуулийн ёс зvй гэх мэт vндсэн чиглэлээр техникийн туслалцаа, сургалт, тоног тєхєєрємжийн тусламж vзvvлдэг (www.ncsc.mn вэб хуудсыг vзнэ vv).
-
Ардчиллын vйл явцад дэмжлэг vзvvлэх: Олон Улсын Бvгд Найрамдахчуудын Хvрээлэнгээс хэрэгжvvлдэг энэхvv хєтєлбєр 1992 оноос эхлэлтэй. Одоогоор авч хэрэгжvvлж байгаа vйл ажиллагаа нь улс тєрийн намыг хєгжvvлэх, парламентын чадавхийг бэхжvvлэхэд чиглэгдэж байна.
Бусад хєтєлбєрvvд:
АНУ-ын ОУХА нь Монгол улсын эдийн засгийг хєгжvvлэх, иргэний нийгмийг тєлєвшvvлэхэд чиглэсэн хэд хэдэн бичил хєтєлбєрийг хэрэгжvvлж байгаа юм. Энэ хvрээнд Боловсролын хєгжлийн академиас эрхлэн явуулдаг цєєн тооны тэтгэлэгт сургалтын хєтєлбєр, Онгон байгалийг хамгаалах нийгэмлэгээс хэрэгжvvлж буй Монгол орны дорнод бvсийн байгалийг хамгаалах тєсєл, Мерси Кор байгууллагаас удирдаж буй Хас Банкинд дэмжлэг vзvvлэх тєсєл, Мерси Кор, Олон улсын хvний эрхийн эрх зvйн байгууллагаас тус тус хэрэгжvvлж буй ТББ-ыг хєгжvvлэх хоёр хєтєлбєр, Олон улсын эрх зvйн хєгжлийн байгууллагын удирдаж буй эрх зvйн хэм хэмжээний гарын авлагыг боловсруулах тєсєл, АНУ-ын Эрчим хvчний нийгэмлэгээс зохион байгуулсан Монгол улсын Эрчим Хvчний Зохицуулах Газар болон АНУ-ын Делавар мужийн Нийтийн аж ахуйн зєвлєл хоорондын Эрчим хvчний тvншлэлийн хєтєлбєр, Сиско Системз, АНУ-ын Технологи сургалтын институт хамтран зохион байгуулдаг богино хугацааны тэтгэлэгт сургалт зэрэг багтаж байна.
АНУ-ын Дотоод хэргийн департаментаас хэрэгжvvлсэн Хєвсгєл нуурын дархан цаазат газрын менежментийн тєсєл, АНУ-ын Эрчим хvчний департаментын тусламжтайгаар Монгол орны салхины урсгалын нарийвчлалтай атласыг боловсруулж гаргасан Салхины эрчим хvчний vнэлгээ гаргах хєтєлбєр, Монгол улсын тахир дутуу иргэдэд зориулсан Мэргэжлийн сургалтын тєвєєс Улаанбаатар хот дахь Дон Боско техник мэргэжлийн сургуулийн барилга байгууламж, тоног тєхєєрємжийн хангамжид туслалцаа vзvvлэх тєсєл зэрэг нь АНУ-ын ОУХА-аас урьд ємнє авч хэрэгжvvлсэн олон арга хэмжээний тоонд ордог юм.
 |
 |

Нэр: Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл, Єрсєлдєх Чадварын Тєсєл
Yйл ажиллагаа: 2003-2008 он
Санхvvжилт: АНУ-ын ОУХА
Хэрэгжvvлэгч байгууллага : Chemonics International Inc.
Yйл ажиллагааны зорилго: Хувийн хэвшлийн єсєлтийг хангах таатай орчныг тєлєвшvvлж, илvv єрсєлдєх чадвартай салбар, vйлдвэрлэлийг бий болгох замаар хувийн хэвшлийн тэргvvлэх vvрэг бvхий эдийн засгийн тогтвортой єсєлтийг хурдасгах, єргєжvvлэхэд оршино.
Зорилт:
1. Монгол улсад хийгдэж буйбодлогын шинэтгэлийг хурдасган гvнзгийрvvлэх
2. Монгол улсын эдийн засгийн єрсєлдєх чадварыг дээшлvvлэх
Хэтийн зорилт: Дэлхийн эдийн засагт Монгол улсын оролцох єрсєлдєх чадвар бvхий оролцоог дэмжих
Стратеги:
 |
Тогтвортой, эрх тэгш эдийн засгийн єсєлтийг хангахуйц зах зээлийн баримжаатай макро эдийн засгийн, худалдаа хєрєнгє оруулалтын, салбарын болон микро эдийн засгийн бодлогыг боловсруулах, хэрэгжvvлэх |
 |
єрсєлдєєнийг дэмжсэн, дотоодын болон гадаадын хєрєнгє оруулалтыг татах, бизнесийн шилдэг туршлагыг дэмжих бизнесийн орчин, зохицуулалтын механизм бий болгох |
 |
”Зорилтот” экспорт мєн дотоодын ”ниче” зах зээлийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн харьцангуй давуу талыг єрсєлдєх давуу тал болгох чадвартай хувийн бизнесvvдийг дэмжих |
 |
Засгийн газрын vйл ажиллагааны ил тод байдлыг хангах, сайн засаглал, бизнесийн тэргvvн туршлагад тvшиглэн, “Монгол улсыг дэлхийн газрын зураг дээр тавих” асуудлаар vндэсний хэмжээнд зєвшилцєл бий болгох яриа хэлцлийг vргэлжлvvлэх |
Yvрэг:
 |
Бодлогын шинжилгээ, тvvний боловсруулалт, хэрэгжилтийн vйл явцыг дэмжих:
Энэхvv vйл ажиллагааны чиглэлд дараахь зvйл багтана. vvнд: (a) бодлогын vнэлгээ, шинжилгээ; (б) Монголын эдийн засгийн єрсєлдєх чадварыг дээшлvvлэх vvднээс бодлогын хувилбаруудыг боловсруулах; (в) зєвшилцєлд хvрэхэд туслалцаа vзvvлэх; ба (г) бодлого хэрэгжилтийн шатанд мэргэжлийн болон удирдлагын дэмжлэг vзvvлэх |
 |
Зєвшилцєлд хvрэх, олон нийтийн боловсрол ба vндэсний хэмжээний яриа хэлцэл:
ЭЗБШЄЧ тєсєл нь бодлогын шинэтгэл, хувийн хэвшлийн тэргvvлэх vvрэг бvхий эдийн засгийн єсєлттэй уялдуулсан олон нийтийн боловсрол/зєвшилцєлд хvрэх стратегийг ашиглан vндэсний хэмжээний шийдвэр гаргагчид, бизнесмен, орон нутгийн засаг захиргаа, нийгмийн идэвхитэй бvлгvvд, боловсролын байгууллагууд болон иргэний нийгмийн тєлєєлєгчидтэй хамтран ажиллах замаар тєрийн байгууллагын vйл ажиллагааны ил тод байдал, компаний удирдлага менежментийн таатай орчинг тєлєвшvvлэхэд дэмжлэг vзvvлдэг. |
 |
Салбар/бvлгvvдийг хєгжvvлэх, дэмжих:
ЭЗБШЄЧ тєсєл нь экспортын зах зах зээлд чиглэсэн, єрсєлдєх чадвартай бизнесvvдийг хєгжvvлэх vvднээс vйлдвэрлэлийн голлох салбаруудад аж ахуйн нэгж компани болон хоорондоо уялдаа холбоо бvхий салбар/бvлэгтэй хамтран ажилладаг. Чухал ач холбогдол бvхий салбаруудад ноолуур, аялал жуулчлал, арьс, шир, савхи, мах болон нэхмэлийн аж vйлдвэрvvд орж байна.
|
 |
Эрчим хvчний салбарыг дэмжих:
ЭЗБШЄЧ тєсєл нь Монголд хэрэглэгчдийг эрчим хvчээр vр ашигтай, єрсєлдєєнтэй хангах ил тод, зах зээлийн зарчимд нийцсэн зохицуулалтын орчинг хєгжvvлэх ба хэрэгжvvлэх; эрчим хvч vйлдвэрлэгч, тvгээгч компаниудыг арилжааны хэлбэрээр vйл ажиллагаа явуулах дадлага туршлагатай болгох; гадаад, дотоодын хувийн хєрєнгє оруулалтыг татах орчинг буй болгоход дэмжлэг vзvvлдэг. |
 |
Сургалтын хєтєлбєр:
ЭЗБШЄЧ нь худалдаа, эдийн засаг, бизнесийн шийдвэр гаргах vйл явцын чанарыг єндєржvvлэх зорилгоор Монгол улсын эдийн засгийн єрсєлдєх чадварыг дээшлvvлэхэд чиглэсэн тодорхой тєслvvд дээр мэргэжилтнvvдтэй тулж ажиллах, бодит дадлага туршлага эзэмшvvлэх жижиг хэмжээний сургалтын хєтєлбєрvvд зохион явуулж байна. |
 |
 |

Азийн сан нь Монгол дахь ардчилал, зах зээлийн шинэчлэлийг дэмжсэн
АНУ-ын анхны тєрийн бус байгууллага юм.
Азийн сан бол ашгийн бус, аль нэгэн улс тєрийн хvчнээс хараат бус, тєрийн бус байгууллага бєгєєд Ази, Номхон Далайн бvс нутагт илvv нээлттэй, цэцэглэн мандсан нийгмийг хєгжvvлэхийг зорьдог. Тус сан нь Ази, Америкийн корпораци, сан, хувь хvн, тєр засгийн байгууллагуудын хандив болон Америкийн Конгрессийн тєсвєєс санхvvждэг. Азийн сангийн хєтєлбєрvvд нь тус бvс нутаг дахь байгууллагууд болон тэдгээрийн удирдлагын чадавхийг нэмэгдvvлэх, хэрэгжvvлж буй бодлогоо боловсронгуй, илvv vр єгєєжтэй болгоход нь тус дєхєм vзvvлэх зорилготой.
1990 оноос Монголд vйл ажиллагаагаа эхэлсэн Азийн сан нь тус улсын хууль тогтоох засаглал, шvvгчдийн боловсрол, эрх зvйн шинэчлэл, иргэний нийгмийг хєгжvvлэх асуудалд шаардлагатай арга зvйн болон бусад туслалцааг vзvvлж, Монголд мэдэгдэхvйц хувь нэмэр оруулж буй болон оруулах тєр нийгмийн зvтгэлтнvvдийг дэмжсээр ирсэн.
Монгол улс чєлєєт зах зээл болон ардчилсан тогтолцоонд шилжиж эхэлсэн vеээс Азийн сан Монгол дахь vйл ажиллагаагаа эхлvvлсээр 15 жилийн ой тохиож байгаа энэ vед тус сан нь єєрийн шинэ стратегийн тєлєвлєгєє боловсруулаад байна. Энэхvv стратегийн тєлєвлєгєє нь Монголын тогтвортой єсєлт, хєгжлийг хазаарлан буй засаглалын хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байна. Тухайлан, нийгэм эдийн засгийн єєрєє єєрийгєє тэтгэгч, эрчимтэй, тууштай єсєлт хєгжлийг дэмжихийн тулд засаглалын vр єгєєж, vр ашигтай болон тvргэн дасан зохицох чадварыг дээшлvvлэхэд тус сангийн хєтєлбєрvvд чиглэгддэг.
Азийн сангийн vйл ажиллагаа нь vндсэндээ эдийн засгийн шинэчлэл, хєгжлийг тvргэтгэхэд гурван талт оролцооны арга /тєр засаг, иргэний нийгэм, хувийн салбар/-ыг ашиглах, хууль тогтоох болон удирдлагын бусад байгууллагууд, гадаад бодлогын шинэчлэл зэрэг чиглэлд тєр засгийн vйл ажиллагааны арга барилыг єєрчлєх дэмжлэгийн хvрээг олж тогтоон, тэдгээрийг дайчлан хєдєлгєхийг зорилтоо болгож байна.
Мєн, Азийн сан Азид зориулсан ном хєтєлбєрєє улам баяжуулж боловсролын сургалтын материал хандивлах vйл ажиллагаагаа 2006 гэхэд боловсролын чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг, бие даасан, ашгийн бус байгууллага болгон єргєжvvлнэ.
 |
 |
|