Энэхvv ”Бизнесийн холбогдолтой Монгол улсын хууль”-ийн 2004 оны 9 дvгээр сарын эмхэтгэлээр Монгол улсын 20 хуулийг Танд хvргэж байна!
Эдгээр хуульд энэхvv эмхэтгэл гаргах єдрийг хvртэлх бvхий л нэмэлт єєрчлєлтийг тусгасан болно. Хуулиудын эхийг Adobe Acrobat програмын тусламжтайгаар уншиж, хэвлэхэд хялбар болгосон байгаа. Хэрэв Таны компьютерт энэ програм байхгvй бол энэхvv CD-д оруулсан тусламж, файлуудыг ашиглан компьютертаа суулгаж болно.
Дээр дурдсан хуулиудыг бизнес vйл ажиллагаа, боломжит хєрєнгє оруулагчдын хувьд гvйцэтгэх vvрэг, хэрэглээний ач холбогдлоор нь тvvвэрлэн оруулсан юм. Цаашид хууль тогтоомжийг олон нийтийн хvртээл болгох vvднээс эдгээр хууль дээр нэмж, бизнесийн холбогдолтой Монгол улсын бусад хуулийг Хууль зvйн vндэсний тєвийн вэб хуудсанд нийтлэгдсэнээр нэмэлт єєрчлєлтийг тусгасан, эцсийн шинэчилсэн хувилбарыг монгол, англи хэлээр цуврал болгон хvргэх болно.
Хууль зvйн vндэсний тєв, тєвийн албан хаагчид болон тvншлэгч байгууллагууд эдгээр хуулийн монгол хэлээр бэлтгэсэн хувилбарт нэмэлт єєрчлєл vvдийг тусгаж, англи хэлнээ орчуулан нягтлахад бvхий л боломжоор хичээн ажилласан хэдий ч, эдгээр бичвэрvvдийн шууд буюу дам утгын зєрєєний хариуцлагыг хvлээхгvй болно. Хуулиудын тоо олон, цар хvрээ єргєн учир утгын зєрєє, орхигдуулж гээгдvvлсэн гэх мэт алдаа гарсан байхыг vгvйсгэхгvй тул зохих хуулийн зєвлєхєд хандан, эдгээр хуулийн эхийг, ялангуяа монгол хэл дээрх эхийг англи хэлнээ хєрвvvлсэн бичвэрийг нарийн нягтлахыг хэрэглэгчиддээ зєвлєж байна. Монгол эх бичвэр, англи орчуулгын хооронд утгын ялгаа гарах аваас, монгол эхийг ишлэл болгон баримтална.
Бидний цааш цаашдын ажилд хувь нэмэр оруулах vvднээс санал сэтгэгдлээ li-ac.mn@lawyer.com хаягаар бидэнд илгээнэ vv.