Í¿¿ð õóóäàñ Âýáèéí á¿òýö English

 

Òàíèëöóóëãà

Óäèðäëàãà
Á¿òýö

Õýòèéí òºëºâ

Ìîíãîëûí ýêñòåéíøèí

Ýêñòåéíøèíèé ñ¿ëæýý

¯éë àæèëëàãàà

Õàìòûí àæèëëàãàà

Ìýäýý, ìýäýýëýë

Õîëáîî áàðèõ

 

 

 

ХАА-н экстейншин

 
 
ХАА-н сургалт нэвтрvvлэлтийн  тєвvvд байгуулагдсанаас хойш ХАА-н vйлдвэрлэгчдэд зориулсан  сургалт, семинар, vзvvлэх сургууль, талбайн єдєрлєг зохион байгуулж, экстейншиний болон vйлдвэрлэлийн технологийн чиглэлээр ном, товхимол, зєвлємж бичиж хэвлvvлэх, тєсєл, бизнес тєлєвлєгєє боловсруулах, vйлдвэрлэлд
 

 

нэвтрvvлэх зэхэц ажлыг санхvvжvvлэхэд дэмжлэг vзvvлэх зэрэг арга хэмжээ авч  хєдєє  орон нутгийн экстейншиний ажилтан, эрдэмтэн, мэргэжилтэн зєвлєхvvдийг мэргэшvvлэх сургалтад хамруулсан байна.
Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явцад ХАА-н vйлдвэрлэлийн хуучин технологи, арга ажиллагаа єнєєгийн  шаардлагад тохирохгvй  болсны зэрэгцээ малчид, тариаланчдад  vйлдвэрлэлээ зєв хєтлєн явуулах  мэдлэг, мэдээлэл дутагдаж, дадлага туршлага багатай иргэд олноор аж ахуй эрхлэх болсон нь мал аж ахуй, газар тариалангийн  vйлдвэрлэлийн vр дvн буурах нэг шалтгаан болж байна.
Сvvлийн жилvvдэд манай орны уур амьсгал эрс єєрчлєгдєж ХАА-н vйлдвэрлэлд сєргєєр нєлєєлж vйлдвэрлэлийн технологи, арга ажиллагаа удирдлагыг тvvнд тохируулан єєрчлєх  шаардлага  зvй ёсоор тавигдах болов. Єєрєєр хэлбэл ХАА-н vйлдвэрлэл явуулах орчин тvргэн хугацаанд єєрчлєгдєж  vйлдвэрлэгчдээс шинэ мэдлэг,мэдээллийн vйлчилгээ  авах хэрэгцээ улам єслєє.
 
Мэдээлэл хvргэх, сургалт явуулах, зєвлєлгєє єгєх, шинжлэх ухааны ололт, дэвшилт техник, технологи нэвтрvvлэх  vйл ажиллагааг єргєжvvлэн хєгжvvлж хєдєє аж ахуйн бодлогын шинэчлэлийн нэг тэргvvлэх чиглэл болгон арга хэлбэрийг єєрчилж нийгмийн шаардлага, vйлдвэрлэгчдийн захиалга, хэрэгцээнд
  нийцvvлэн  хэрэгжvvлэхэд чиглэсэн тєрийн  бодлого, зорилтыг тодорхойлох нь чухал байна.
Хєдєєгийн хvн ам vндсэндээ бичиг vсэгтэй, зохих шатны боловсролтой учраас  сургалт,  мэдээлэл хvлээж авах чадвартай, малчид, тариаланчид шинэ мэдлэг, шинжлэх ухааны ололт дэвшилтэт технологийн vр шимийг ойлгож сонирхдог болжээ. Нєгєє талаар хєдєє аж ахуйн ЭШБ, эрдэмтэн, мэргэжилтнvvд хамтран ажилласан туршлагатай бєгєєд цаашид экстейншиний  vйлчилгээг vзvvлэх боломжтой юм. Одоо нэгэнт vйл ажиллагаа явуулж байгаа сургалт, нэвтрvvлэлтийн албаны vйлчилгээ  олон нийтийн талархлыг хvлээх болов.
 Тєрєєс шинжлэх ухаан технологийн тухай болон технологи дамжуулах  тухай хуулиуд, холбогдох зарим тогтоол, шийдвэрvvдийг гаргаж эрх зvйн эхлэл тавигдав. Хувийн ємчит-vйлдвэрлэгчид шинжлэх ухааны болон экстейншиний байгууллагатай хамтран ажиллах нь vйлдвэрлэлийн vр дvнгээ дээшлvvлэх, эрсдлийг бууруулах  чухал хvчин зvйл гэж vзэж байна.
 Сургалт нэвтрvvлэлтийн vйлчилгээг хєгжvvлэх чиглэлээр олон улсын
байгууллага, гадаад орнууд дэмжлэг vзvvлэхийг  илvv  чухал гэж vзэж байгаа бєгєєд зарим тєслvvд боловсрогдоод байна. 
Экстейншиний vйлчилгээний чадавхийг дээшлvvлснээр малчид, тариланчдад зориулсан сургалт, зєвлєгєє, мэдээллийн болон технологийн vйлчилгээг єргєжvvлж хєдєє аж ахуйн vйлдвэрлэлийн  vр ашгийг дээшлvvлэх  боломж байна.