Монгол
vvлдрийн vхэр
Манай орны байгаль, газар зvй, экологийн нєхцлєєс хамааран vхрийн
тархалт єндєр уулын бvсэд 27.6, ойт хээрийн бvсэд 25.2, тал хээрийн
бvсэд 28.8,
их нуурын хотгор, Алтайн бvсэд 12.5, говийн бvсэд 5 хувийг эзлэн
vржvvлж байна.
Монгол vvлдрийн vхэр нь жилийн 4 улиралд соргог бэлчээрээс олон янзын
ургамлаар идээшилж тарга хvчээ богино хугацаанд нєхєн авдаг.
Мах нь шvvслэг, амт сайтай, махны ширхэг нарийн, булчингийн завсар
хооронд алаглан тогтдог. Махны булчингийн ширхэгийн бvдvvн нь 49 микрон
байхад бусад махны vvлдрийн vхрийнх 51-53 микрон байдаг. Махны химийн
найрлагаар чийг 60-63.4, уураг 19.5-21.2, тослог 14.5-20.5, эрдэс бодис
0.77-0.93, илчит чанар 2027.3-2358.3 килокалорит хvрнэ.
Монгол vvлдрийн vхэр нь толгой жижиг, хєнгєн, дух єргєн, хоншоор нарийн, дагз сэртэнгvй байгаа нь хамгийн онцлог шинж юм.
Монгол vхэр улаан зvс зонхилж харин хар бидэртэй хvрэн ягаан, ухаа зvсvvд
голчлон зонхилно.
Монгол vvлдрийн vнээний саамын хугацаа 180 хоног, 4.36 хувийн тослогтой
750-800 л сvv єгєх боломжтой .
Сvvлийн жилvvдэд 66.9-113.6 мян.тн vхрийн мах бэлтгэж байгаа бєгєєд жилд
12.9-14.0 мян.тн vхрийн мах экспортлодог.
Манай улсад:
- Дорнод
талын махны хэвшлийн vхэр
- Сэлэнгэ
- Сарлаг
- Хайнаг
зэрэг мах, мах-сvv, сvvний чиглэлийн vхрvvдийг vржvvлж
байна. Тvvнчлэн гадаадаас импортоор авчирч vржvvлж байгаа сvv, махны
чиглэлийн
зэрэг vхэр сvрэг бий.