МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ МОНГОЛ МАЛЫН ЗАРИМ ОНЦЛОГ МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ Монгол улсын эдийн засагт мал аж ахуйн салбар онцгой байрыг эзэлдэг.
Тус салбараас хєдєє аж ахуйн нийт бvтээгдэхvvний 90 шахам хувийг vйлдвэрлэж,
экспортын 30 орчим хувийг гаргаж байна. 2002 оны эцсийн байдлаар мал
бvхий єрх 243.2 мянга, vvнээс 175.9 мянга нь малчин єрх, нэг малчин єрхєд
ногдох малын тоо 136 байна. Мєн 23.9 сая мал тоологдсон бєгєєд vvнээс
тэмээ 253.0 мян, адуу 1988.9 мян, vхэр 1884.3 мян, хонь 10636.6 мян,
ямаа 9134.8 мянга байгаа юмаа. Манай улсад 645.9 мянган цэвэр vvлдрийн,
937.5 мянган эрлийз, 1152.4 мянган нутгийн шилдэг омгийн нийт 42 vvлдэр,
омгийн мал vржvvлж байна. Манай улсын бэлчээр, хадлангийн 128.9 сая га
талбайтай бєгєєд 100 га хадлан бэлчээрийн талбайд хонин толгойд шилжvvлснээр
35 толгой мал ногдож байна. Жилд 330.3-438.6 мянган тн тэжээлийн нэгжтэй
тэнцэх хэмжээний тэжээл vйлдвэрлэдэгээс 90-92.2 хувь нь байгалийн хадлан
байдаг. Мал аж ахуйн салбараас мах, сvv, ноос, ноолуур, арьс шир зэрэг
тvvхий эд ашиг шимийг ашигладаг бєгєєд жилд 225-250 мянган тонн мах,
300.0-375.0 мянган тонн сvv, 3.0 мянган тонн ноолуур, 10.0 гаруй мянган
тонн ноос, 5.0 орчим сая арьс шир бэлтгэж угаасан ноос, ноолуур тэдгээрээр
хийсэн бvтээгдэхvvн, хивс, vйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нэхий, арьс
ширэн эдлэлийг экспортлож байна.
МОНГОЛ МАЛЫН ЗАРИМ ОНЦЛОГ
Монгол мал нь байгалийн шалгарал, малчдын ардын селекцийн харилцан
нєлєєлєл, эрдэмтэн мэргэжилтний олон жилийн vйл ажиллагааны vр
дvнд бий болсон бєгєєд
онцлог олон шинжийг хадгалсан байдаг.Vvнд:
- Манай орны євлийн 25-35 хэмийн хvйтэн, зуны 25-40
хэмийн халуун эрс тэс уур амьсгалд гойд зохицсон, бэлчээрт идээшлэн
бэлчээрийн ургамлаас аль амт шимт сайтайг тvvвэрлэн идээшилэхдээ чадамгай,
гэдэс гvзээ нь багтаамж ихтэй, урт, шим тэжээл багатай бvдvvн тэжээлийн
шимийг авах чадвартай, єл даамтгай, тэжээл бага хэрэглэдэг, єлдєж
турах vедээ тэжээл тvргэн авдаг зэрэг онцлог шинж чанарууд ихтэй юм.
- Бэлчээрийн маллагааны нєхцєлд харьцангуй хямд єртєгтэй, амт чанар
сайтай, мах, сvv vйлдвэрлэх, биологи, физиологийн єндєр чадавхитай.
- Vр тєл, зан билэг сайтай, сэргэлэн цовоо, орчны єєрчлєлтийг мэдрэмтгий, цэвэрч зэрэг байдлаараа бусад vvлдрийн малаас эрс ялгагдах онцлогтой
vнэт генофонд юм.
- Монгол мал vр тєлєє хайрлах, хамгаалах vрсэг чанар сайтай, тєрєх дєхєхєєр
шилэрч хvн амьтан цєєтэй, эзгvй хээр газар тєллєхийг хичээж, тєрсний
дараа бусдаас нуух зэрэг шинж тэмдэг байдаг.
- Мєн тєл нь эхээсээ тєрсний дараах эхний гурав хоногт vнэрээр нь, тvvнээс цааш дуугаар нь таньдаг онцгой чанар байдаг.
- Монгол мал харах, сонсох эрхтэн сайн хєгжсєн учраас гадны тааламж
муутай дуу, авиа, янз бvрийн дэрс, бутны дэргэдэх элдэв зvйлээс vргэж
цочих нь их, сэргэлэн цовоогоос гадна их цэвэрч амьтан.Гишгэлсэн бууцтай
холилдсон євсийг бараг идэхгvй, бохир шавхаатай ус, утаа шингэсэн
ус
уухгvй, бохир пvнз хэвтэрт байсан тєлєє голдог хvртэл шинж тэмдгийг
хадгалсан байдаг.
|