Монгол адуу

Монгол vvлдрийн адуу нь манай орны нєхцєлд уналга эдэлгээнд ашиглахад тохиромжтой, тэсвэр хатуужилтай,эх газрын эрс тэс уур амьсгалд зохицсон аж ахуй биологийн євєрмєц шинж чанар, харьцангуй жижгэвтэр бие зэрэг нь бусад vvлдрийн адуунаас ялгагдах гол онцлог юм.
Манай улсын мал аж ахуйн нийт бvтээгдхvvний 10, махны 10.4 буюу 34.5 мянган тонн, сvvний 7.0 хувь буюу 8.0 сая литрийг адууны аж ахуйгаас бэлтгэж байна.
Нас гvйцсэн монгол адуу 360-380 кг жинтэй боловч сайн таргалсан vедээ 400 гаруй кг жин татдаг.
Монгол адууны махны нядалгын гарц 52-56 хувь, илчлэг чанар 2886-3000 ккал, адууны єєх нь ханаагvй тосны хvчлээр бaялаг, цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг євчний эсрэг vйлчилгээтэй. Гvvний хоногийн саам зуны улиралд 7.5 литр . Жилд дунджаар 1.0-1.2 сая тн айраг vйлдвэрлэдэг зэрэг нь эмчилгээ сувиллын ихээхэн ач холбогдолтой. Жилд дунджаар 42.5 мянган тонн адууны мах бэлтгэсэнээс vйлдвэрийн аргаар 12.0 мянган тонныг бэлтгэж 2.7 мянган тонн мах экспортолдог байна.
Монгол адууны дотор галбир, бие цогцос, тэсвэр хатуужил, хурдлах чадвар, ашиг шимийн онцлог ялгаатай

  1. Тэс
  2. Дархад
  3. Галшар

омгийн адуу байдаг.
Монгол vvлдрийн адуу гол тєлєв бараан / хээр, хар,хvрэн,зээрд, хул/ зvстэй.Эдгээр зvсний адуу нийт сvргийн 60 гаруй хувийг эзэлдэг.
Адууны єсєлт 7 нас хvртэл vргэлжилдэг. Бэлгийн боловсролт нь 18-20 сартайд, биеийн бойжилт 36-40 сартайд гvйцэж 12-15 жил vржилд ашиглагддаг.
Холын аян замд тэсвэртэй, малчдын унааны морьд хоногт дунджаар 70-80 км зам туулдаг, дээд тал нь єдєрт 200 хvртэл км явсан баримтууд байдаг. Малчдын уналгын хэрэгцээний 90 гаруй хувийг мориор гvйцэтгэдэг.Монгол адуу 960-1440 кг ачаа даадаг ба ачаа даацны коэффициент 3.0-4.5 -д хvрдэг.
Монголчуудын эрийн 3 наадмын нэг нь хурдан морины уралдаан байдаг ба маш сонирхолтой спортод тооцогддог юм. Монгол адууны хурдлах чадвар нас, насаараа ялгаатай байдаг бєгєєд азарга, соёолонг 20-25 км, их насыг 25-30 км, хязаалан 18-19 км, шvдлэн 13-15 км, даага 4-5 км-т уралдуулдаг байна.