Монгол хонь

Монгол vvлдрийн хонь нь гайхамшигтай тэсвэрт чанар, зун намрын улиралд сайн таргалж, хvйтний улиралд тvvнийг хэмнэлттэй зарцуулж, байгалийн элдэв бэрхшээлийг даван туулж,хямд єртєгтэй мах, ноос, сvv зэрэг арвин ашиг шим єгдєг онцлог шинж чанар цогцлон бvрдсэн мал юм.
Монгол хонь богино єєхєн сvvлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан vс оролцсон холимог ширvvн ноостой юм.Хэрэгцээт тэжээлийнхээ 90 гаруй хувийг бэлчээрээс хангаж, зун намрын улиралд хаврийн жингээ 13-10-19.6 кг буюу 23.2-62.4 хувиар нэмэгдvvлж, євєл хаврын улиралд намрын жингээс 25-30 хувийг алдаж онд мэнд ороод vр тєл, ашиг шимээ єгєх чадавхитай юм.
Монгол хонины vндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах бєгєєд нядалгын жин дунджаар 23.51кг, гарц 48.12% байна. Ноосны бохир гарц дунджаар хуцанд 1.52кг, эм хонинд 1.23кг,охин тєлгєнд 1.0кг байна.Харин ноосны цэвэр гарц дунджаар 60.9 хувь, зунгаг 5.7 хувь байдаг .
Монгол хонины нэхий хєрс сайтай, нягт учир дулаан,бєх бат чанар сайтай, 1.5 настай хонины нэхий 3.2кг жинтэй, 113 дм кв талбайтай, 2.5 настай хониных 4.7 кг жинтэй, 125.5 дм кв талбайтай болж нас ахих тутам жин, талбайн хэмжээ ихэснэ.
Монгол хонь дунджаар 30-45 хоногт буюу 6-7 дугаар сард саагдаж 29.7 кг сvvний гарцтай, тослог 6.35 хувь, нийт хуурай бодисын 70 орчим хувийг уураг тос эзэлдэг. Уураг нь амин хvчлээр баялаг бєгєєд дунджаар 92.69 хувь байна.
Монгол vvлдрийн хуцыг 5-6 жил, эм хонийг 6-7 жил vржилд ашигладаг бєгєєд тєлєрхєг чанар нь 103-105 байдаг.
Хонины ноос боловсруулах 43 vйлдвэр ажиллаж жилд 15000 тн хонины ноос боловсруулан угаасан ноос, хивс, эсгий, эсгий гутал, ноосон даавуу, хєнжил, сvлжмэл эдлэл хийж байна.Бvдvvн, бvдvvвтэр ноосыг гадаад оронуудад экспортлох ихээхэн боломжтой бєгєєд vнэ нь харьцангуй хямд байдаг.
Одоо манай улс 11.9 сая хоньтой бєгєєд бvдvvн, бvдvvвтэр ноост єєхєн сvvлт

  1. Монгол
  2. Байдраг
  3. Баяд
  4. Говь-Алтай
  5. "Vзэмчин" vvлдэр
  6. "Сартуул" vvлдэр
  7. Дархад
  8. Барга
  9. "Сутай" омог
  10. Хотонт
  11. "Тамир" vvлдрийн хэсэг
  12. "Керей" vvлдэр
  13. "Торгууд" vvлдрийн хэсэг
  14. "Алтанбулаг" vржлийн хэсэг
  15. Хангай
  16. Орхон
  17. "Талын нутгийн цагаан" vvлдэр
  18. "Ерєє" vvлдрийн хэсэг
  19. "Жаргалант" vржлийн
  20. Сvмбэр

хэсгийн цэвэр, эрлийз 1.7 сая хонийг vржvvлж байна. Монгол хонины тархалтын зургыг энд дарж vзнэ vv