ОНЦЛОГ
______________________________________________________________________________________

Манай эриний ємнєх 1200-1700 жилийн тэртээгээс эхлэн Тєв Азид хос бєхт тэмээн гєрєєс амьдарч байсан бєгєєд одоо ч манай улсын Алтайн цаад говьд зэрлэг тэмээ /хавтгай/ амьдарч байна. Монгол тэмээний онцлог нь говийн бvсэд бусад тєрлийн малаас авдаг ноос, мах, сvv, арьс, шир, ажлын чадвар зэргийг ганцаараа тєлєєлєн єгч чаддагт оршино.


ТАРХАЛТ
______________________________________________________________________________________

Манай улсын єргєн уудам нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзэлдэг говийн бїсэд улсын бvх тэмээний 70 шахам хувь нь байршсан байдаг.

ЄСЄЛТ ХОРОГДОЛ
______________________________________________________________________________________

 
. Монгол тэмээний тоо 1954 онд хамгийн олон 895.3 мянгад хvрч байсан бол эдгээ 285.2 мянга болж бараг 3,0 дахин цєєрєєд байна. Зєвхєн 1995 оноос хойш гэхэд л тэмээний тоо 82,3 мянга буюу 22,4 шахам хувиар буураад байна. Ийнхvv манай улсын тэмээ байнга хорогдож удмын сан нь алдагдаж болзошгvй болоод байна.

Тэмээний хорогдлын дийлэнхийг хvнсний хэрэглээний зарлага эзлэж байна. Сvvлийн жилvvдэд хєдєєд мах, єєх тосны гарц арвинтайг нь харгалзан тэмээг цаашдын нєхєн vйлдвэрлэлийн боломжийг нь харгалзахгvйгээр хvнсэнд хэрэглэж байна. 1995 оноос хойш нийтдээ 229,3 мянган тэмээ хvнсэнд хэрэглэсэн байна. Єєрєєр хэлбэл жил бvр оны эхний тэмээнийхээ 10 шахам хувийг идшинд хэрэглэж байгаа нь бойжуулсан тєлєєсєє бараг илvv гарахгvй шахам байна. Энэ нь хєдєє дахь хvнс, тэжээлийн хомсдол, ядуурал, бэлэн мєнгєний гvйлгээний саатал зэрэг нийгмийн нєхцєл байдалтай холбоотой юм .Сvvлийн 5 жилд улсын хэмжээнд 176.4 мянган ботго бойжуулсан бол зvй бусаар хорогдсон болон хvнсэнд хэрэглэсэн тэмээний нийт зарлага 267.2 мянгад хvрч бойжсон ботгоны тооноос 1.5 дахин их байна.

Ингэний тоо цєєрч байгаагийн зэрэгцээ цєєн ингэтэй айл єрх єєрийн ємчийн буургvйгээс ингэ сувайрах нь их байна. Маллагааны муугаас чоно нохойд идvvлэх, алдаж vрэгдvvлэх, євчин эмгэгтэй болгох зэргээс зvй бусаар хорогдох явдал тєдийлєн буурахгvй байна.

Тэмээг ачилга уналга, ноос, сvv vйлдвэрлэлийн чиглэлээр ашиглахаасаа мах єєх тосны зорилгоор ашиглах нь давамгайлах болсон байна.
[ ДЭЭШ ]


АШИГ ШИМ
______________________________________________________________________________________

МАХ: Монгол тэмээний нядлагын гарц 61.9-64.1 хувь, гулуузын жин 56.8-57.8 хувь, дотор єєх 5.1-6.4 хувь байна.Тэмээний махыг хоол хvнсэнд хэрэглэнэ, мєн борц хийдэг.
СYY:

Монгол ингэний саалийн vе дунджаар 528 хоног байдаг ба энэ хугацаанд 174.6-576.5 л сvv єгдєг.

Сvvний найрлага: Хуурай бодис 14.88%. Тос 5.39%. Yнс 0.69%. Уураг 3.80% байна.

НООС:

Тэмээ нь 2.6- 8.1 кг ноосны гарцтай.21.6-26.7% ширvvн ноос эзэлнэ. Тэмээний ноос нь сор vс , засвсрын vс , ноолуураас тогтоно. сор vс 5.1-5.6%, засвсрын vс 20.8-25.3%, ноолуур 69.5-73.6%-г эзэлнэ.Тэмээий ширхэгийн голч сор vс 59.1-66.4мкм, засвсрын vс 30.7-44.9 мкм , ноолуур 14.3-23.1 мкм байна.

Yндэсний vйлдвэрлэгчид :  

[ ДЭЭШ ]


НЄХЄН YЙЛДВЭРЛЭЛ
______________________________________________________________________________________

Єсвєр ингэн тэмээг 3-4 насанд хээлтvvлэгт оруулж амьдралынхаа хугацаанд 7-8 ботго aвна.Ингэ хээлээ жил илvv /400 хоног/ тээж ботголдог. Бєгєєд буурны бэлгийн бойжилт 20-24 сартайд гvйцэх боловч хээлтvvлэгт 4.5-5 насанд орно. Ороо нь орсон буур байн байн налах, шавах, шилээ шєргєєх, амнаас хєєс сахруулах зэрэг євєрмєц зан авир гаргахаас гадна дагзны арын булчирхайнаас шvvрэл ялгаруулдаг. ]


ТОНОГ ХЭРЭГСЭЛ
______________________________________________________________________________________

Хом шат: Хом шат нь ачаанд хэрэглэгдэх ба тэмээнд ачаа ачихад тэмээний бєхийг холгох гэмтэхээс хамгаалаад зогсохгvй ачаа ачихад энгийн хялбар болгож єгнє.Нэг тэмээ дундажаар 200-240 кг ачаа даах ба vvний 15%-г хом шатны жин эзэлдэг.

Буйл: Тэмээг унахад жолоодож залах зориулалттай.

Ногт: Ногтыг тэмээ сургах болон унахад хэрэглэнэ.

Тохом: Сууж явах зориулалттай бєгєєд тухтай байдлыг бий болгоно.

 

ДЭЭШ