Монгол улсын хэмжээгээр 2001 оны жилийн эцсийн байдлаар 285.2 мянган тэмээтэй, тэмээний тоогоор дэлхийд 45 орноос 12 дугаарт 1 хvн амд ноогдох тэмээгээр 3 дугаарт, азийн 25 орноос 4-рт ордог.Одоо Монголын тэмээний аж ахуй нь нийт бvтээгдэхvvний 4%, vvний дотдр бvх тєрлийн ноосны 8% , махны 2-3 орчим % ийг єгч байна.Тэмээн сvргийг єсгєх ашиг шимийг дээшлvvлэх талаар тухайн vеийн Засгийн газрын тогтоол шийдвэрvvдийгv1971,1972,1973 1974, 1992 онуудад гаргаж тодорхой зориулалтыг дэвшvvлж дэс дараатай хэрэгжvvлж ирсэн байна. Тэмээн сvргийг єсгєх идэвх сонирхлыг єрнvvлэх зорилгоор тэмээн сvргээ єсгєж ашиг шимийг дээшлvvлэх амжилт гаргасан нэгдэл, тэмээ vржvvлэгчдийг жил бvр шалгаруулж ЗИЛ-130, ГАЗ-53 маркийн авто машин,МТЗ-50 маркийн тракторьмєнгєн тоногтой хvрэн зандан буйл цул мєнгєн буйлаар шагнаж урамшуулж байсны зэрэгцээ,улсын аварга малчин цол тэмдэг олгож байсан.Монгол vvлдрийн тэмээний доторх нутгийн шилмэл омгий тэмээг олж илрvvлэх, тvvний аж ахуй биологийн ашигтай шинж чанарыг бататган сайжруулах чиглэлийн ажлыг 1960 оны сvvлчээс эхэлж идэвхитэй явуулсаны vр дvнд шилмэл омгийн тэмээ бий болж ашиг шим нь сайжирсан юм. Тєр засгаас авч явуулсан арга хэмжээ vндэсний мэргэжилтнvvдийн бvтээлч хєдєлмєр, шинжлэх ухааны vндэслэлтэй сонгон vржvvлсэний vр дvнд Галбын говийн улаан Ханын хэцийн хvрэн, Хос ззогдорт зэрэг ашиг шим ихтэй шилмэл омгийн тэмээ бий болсон. Буур ингийг ашиглах , хугацаа хээлтvvлгийн тохироо зэргийг тогтоох жил бvр шилмэл буур шалгаруулах, Улсын vржлын дэвтэрт бvртгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжvvлжээ. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 105-р тогтоолоор ''Малын чанар, vржлын ажил vйлчилгээг сайжруулах vндэсний хєтєлбєр'', 1999 оны 47-р тогтоолоор ''Малын эрvvл мэнд хєтєлбєр'',2001 оны 47-р тогтоолоор ''Мал сvргийг ган зудаас хамгаалахад туслах vндэсний хєтєлбєр'',2002 оны 141-р тогтоолоор ''Шилмэл хээлтvvлэгч дэд хєтєлбєрvvдийг ''батлан хэрэгжvvлж байна.Монгол Улсын Их хурлаас 1993 онд ''Малын удмын сан, эрvvл мэндийг хамгаалах тухай '' хулийг батлан хэрэгжvvлж байгаад 2001 онд шинэчлэн найруулж мєрдvvлж байна. Монгол Улсын Засгийн газрын 20002 оны 93-р тогтоолоор монгол тэмээний удмын санг хамгаалах, vрийн сан бий болгох, зохистой ашиглах, нєхєн vржлийн ажлыг сайжруулах арга хэмжээ авахын зэрэгцээ тэмээг улсын тєвлєрсєн хэрэгцээнд бэлтгэх, бусад тєрлийн малын махны оронд тэмээний бэлтгэх, тухайн аймгийн нутаг дэвсгэрээс гадагш тээвэрлэхийг хориглосон юм. Тэмээний ноос, ингэний сvv цагаан идээ боловсруулах савлах жижиг vйлдвэрvvдийг байгуулах ажлыг єргєтгєх, энэ ажил vйлчилгээг эрхлэгчдийг дэмжих ажлыг зохион байгуулж байна.