|
"Монгол Сарлаг" веб хуудас |
|
Манай орны сарлагийн аж ахуй, монгол сарлагийн биологи-аж ахуй, удам зүйн ба экологийн онцлог, сарлаг үржүүлдэг малчдын ахуй амьдрал, улс орны эдийн засагт сарлагийн аж ахуйн гүйцэтгэж ирсэн үүргийн талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх арга замыг хөнгөвчлөх зорилгоор энэхүү веб сайтыг шинээр нээн ажиллуулж эхэллээ. |
|
Сарлаг бол аж ахуйн ба ашиг шимийн олон чиглэлээр ашиглагддаг нутгийн унаган үүлдрүүдийн нэг юм. Иймээс сарлагийг хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиглах асуудал зөвхөн малчид, хөдөөгийн хүн амын төдийгүй бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдийн анхаарлын төвд байх ёстой юм. |
|
Сүүлийн үед сарлагийн тоо толгойн өсөлт жил дараалан буурч байгаа нь анхаарал хамгийн ихээр татах боллоо. Энэ нь малын удмын санг хамгаалах талаар онцгойлон анхаарах шаардлагатай болсныг харуулж байна. |
|
Сарлагийн тоо толгой хорогдох болсон шалтгаан, үр дагаврыг албан ёсны статистик мэдээ, тоо баримтад тулгуурлан авч үзэхийн зэрэгцээ цаашид авах арга хэмжээний талаар дэвшүүлсэн саналыг энэхүү веб сайтаас та олж үзэх боломжтой. |
|
"Монгол сарлаг" веб сайтыг цаашид улам өргөтгөж, мэдээллийн чанар багтаамжийг сайжруулах, ялангуяа англи хэл дээр бүрэн хэмжээгээр гаргах зорилготой ажиллаж байгааг танд уламжлах нь зүйтэй. |
|
Сарлагийн тухай веб сайтыг цаашид сайжруулахад чанартай, үнэн зөв мэдээлэл ихээр шаардагдаж байгаа учир бидэнтэй хамтран ажиллах төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувь хүмүүс өгөгдсөн хаягаар харилцана уу. |