|
ЭСТОНИЙН
ЕРЄНХИЙЛЄГЧТЭЙ УУЛЗАВ
БНЭУ-д албан
ёсны айлчлал хийхээр ирсэн Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди
тус улсын Ерєнхийлєгч А. Руутелтэй уулзаж ярилцав. Уулзалтын
їеэр БНЭУ-ын Ерєнхийлєгч, эрхэмсэг ноён А. Руутел урьд ємнє
нь хєрш орнуудынхаа удирдагчдыг хїлээж авдаг байсан бол алс
холын Монгол анд нєхдєє угтан авч байгаа нь онцлог болохыг
дурьдаад Монгол Улс Эстоний тусгаар тогтнолыг нэн даруй хїлээн
зєвшєєрсєнд талархаж байдгаа илэрхийлэв.
Хоёр улс
нийгмийн хєгжлийн хувьд адил тєстэй, єєрчлєлт шинэчлэлийг
ойролцоо цаг хугацаанд эхлэн хэрэгжїїлж байгаа учир бие биенээсээ
суралцах зїйл их байгаа гэв. Ерєнхийлєгч Н. Багабанди сїїлийн
10 гаруй жилд хязгаарлагдмал байсан Монгол, Эстоний харилцааг
сэргээн хєгжїїлэх бодит боломж хоёр талд бїрдсэнийг тэмдэглээд
ардчиллын їнэт зїйлс дээр тулгуурлан хоёр улсын харилцааны
шинэ зарчмуудыг тогтоон хєгжїїлэх, худалдаа, эдийн засаг,
боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, мэдээллийн
салбар дахь хамтын ажиллагааг хєгжїїлэх боломж, арга замын
талаар санал, бодлоо илэрхийлэв.
Тэрбээр
цааш нь манай хоёр улсад бие биенээ нєхєн хєгжих, олон улсын
тавцанд хамтран ажиллах их бололцоо бий. Эл бололцоог дїїрэн
ашиглахын тулд хоёр орон харилцааны эрх зїйн їндсийг бїрдїїлэх
хэрэгтэй гэлээ.
Ерєнхийлєгч
А. Руутел Монгол Улсын Ерєнхийлєгчийн саналыг бїрэн дїїрэн
дэмжиж байгаагаа илэрхийлээд, тїїнийг хэрэгжїїлэх талаар єєрєєсєє
шалтгаалах бїхнийг хийнэ гэв. Ерєнхийлєгч нар уулзаж ярилцахад
Монголын талаас Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун, Монгол
Улсаас БНЭУ-д суугаа Онц бєгєєд Бїрэн эрхт элчин сайд Т.Баасансїрэн
нар байлцав.
* * *
|