2003.07.01

 

 

АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

    Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди Ерєнхийлєгч Руутел нар мєн єдрийн їдээс ємнє албан ёсны хэлэлцээ хийлээ.  Ерєнхийлєгч Н. Багабанди Монгол, Эстоний ард тїмнїїд уламжлалт, сайн харилцаатай байсан, одоо уг харилцааг сэргээж, шинэ шатанд гаргах нєхцєл бїрдсэнийг хэлэлцээний эхэнд тэмдэглээд, сїїлийн жилїїдэд хоёр орны улс тєрийн харилцаа амжилттай хєгжиж ирлээ. Їїнд хоёр орны Парламент хоорондын харилцаа чухал їїрэгтэй байсан.

    Эдїгээ уг харилцааг эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбаруудын харилцаагаар єргєтгєн гїнзгийрїїлэх шаардлагатай байна гээд їїнд монголын залуучуудыг Эстоний их, дээд сургуулиудад суралцуулах, Ази болон Монголын тїїх, соёл сонирхдог Эстони залуусыг Монголд сургах, их, дээд сургуулийн багш, оюутныг харилцан солилцож, хамтран судалгаа, шинжилгээний ажил хийх, соёл урлагийн хєгжлийг харуулсан їзэсгэлэнг хоёр талдаа зохион байгуулах нь ард тїмнїїдийн найрамдал, харилцан ойлголцлыг бэхжїїлэх их ач холбогдолтой гэв.  Ерєнхийлєгч Н. Багабанди цааш нь хєдєє аж ахуй, уул уурхай, хїнс, хєнгєн аж їйлдвэр зэрэг нь хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг дурдаад, Эстоний эрчимжсэн хєдєє аж ахуй, фермерийн аж ахуй, аялал жуулчлалын хєгжлийн туршлагаас судлах, сурах зїйл их байгааг тэмдэглэв.

    Монгол Улсын Ерєнхийлєгч БНЭУ-ын тусгаар тогтнолыг Азийн орнуудаас Монгол Улс тїрїїлж дэмжсэнийг онцолж Европын холбоо, НАТО-д элсэх талаар Эстони улсын бодлого, їйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэн амжилт хїсэв.  БНЭУ-ын Ерєнхийлєгч А. Руутел эстончууд монголын євєрмєц сайхан байгаль, баялаг тїїх, соёлыг маш их сонирхдог гээд Ерєнхийлєгч Н. Багабандийн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.  

    Ерєнхийлєгч А.Руутел цааш нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хєгжїїлэхийн тулд эрх зїйн їндсийг бїрдїїлэх шат дараалсан арга хэмжээ авах нь чухал гээд Монгол-Эстоний харилцааг хєгжїїлэх талаар Ерєнхийлєгч Н. Багабандийн саналыг судлан їзэхээ илэрхийлж Эстонид монголын оюутнуудыг сургахыг дэмжиж байгаагаа мэдэгдэв.  

    Ерєнхийлєгч Н. Багабанди Монгол Улсын дотоод байдал, гадаад бодлогын талаар товч мэдээлэл хийж ирэх есдїгээр сард Улаанбаатарт болох Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5-р бага хуралд Эстоний єндєр хэмжээний зочид ирнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.  

    Мєн Ерєнхийлєгч А. Руутелийг гэргийн хамт тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урив. Урилгыг талархан хїлээн авлаа.  Албан ёсны хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бєгєєд Бїрэн эрхт элчин сайд Т. Баасансїрэн, УИХ-ын гишїїн, Монгол-Эстоний парламентын бїлгэмийн дарга Д. Туяа, УИХ-ын гишїїн Н. Гэрэлсїрэн, Ерєнхийлєгчийн Тамгын Газрын дарга Б. Батхишиг, Ерєнхийлєгчийн гадаад бодлогын зєвлєх Д. Цогтбаатар нарын албаны хїмїїс оролцов.

  
* * *  

 

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn