2003.07.01

 

 

ЭСТОНИЙ ЕРЄНХИЙ САЙДТАЙ УУЛЗАВ

    БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди 6 дугаар сарын 30-ны єдєр тус улсын Ерєнхий сайд ноён Ю. Партстай уулзаж ярилцлаа.  Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди Монгол, Эстоний харилцаа, хамтын ажиллагааг єргєтгєх, тухайлбал уул уурхай, хїнс, хєдєє аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бодит боломж , нєхцєл бїрдсэнийг дурдаад эстоний ажил хэрэгч хїмїїсийн сонирхлыг Монголд татахад Засгийн газраас анхаарч дэмжлэг їзїїлэхийг хїсэв.  Мєн эстоний бараа, бїтээгдэхїїнийг монголчууд хэрэглэсээр ирсэн, цаашид ч хэрэглэх сонирхолтой. Иймд худалдаа, эдийн засгийн харилцааг юуны тїрїїнд єргєтгєх шаардлагатай гэв.  Ерєнхий сайд Ю. Партс эстони, монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хєгжїїлэхийн тєлєє байгаагаа илэрхийлээд аялал жуулчлалыг харилцан єргєтгєхєд ямар ч саад байхгїй гэлээ.  Хоёр улсын харилцааг хєгжїїлэхэд їлэмж ач холбогдолтой єргємжит консулыг олж сонгоход туслахыг Ерєнхий сайд Ю. Партс Ерєнхийлєгч Н. Багабандиас хїсэв.  Дараа нь Ерєнхий сайд Ю. Партс Засгийн газрын хуралдааны танхимын байдлыг Ерєнхийлєгчид їзїїлж, сїїлийн їед Засгийн газар компьютерийн сїлжээгээр дамжуулан хуралдаж, ямар нэг цаас хэрэглэхээ больсныг сонирхуулав. Эстоний Засгийн газар 14 сайдтай ажээ. Монгол Улсын Ерєнхийлєгч Засгийн газрын хїндэт зочдын дэвтэрт гарын їсэг зурав.   

* * *  

 

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn