2003.07.06

 

 

ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИЙН АЙЛЧЛАЛ ЇРГЭЛЖИЛЖ БАЙНА

     Бїгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди 07 дугаари сарын 5-ны єдрийн їдээс ємнє тус улсын Зальцбург мужийн Хэлбрунний амьтны хїрээлэнд Монголын хэсгийг нээх ёслолд оролцлоо. Ёслолын арга хэмжээний їеэр Монголд тахь нутагшуулах тєслийн сурталчилгаанд зориулсан монгол гэрийн нээлтэд оролцож, тахь нутагшуулах тєсєл болон Монголын говьд Зальцбургийн амьтны хїрээлэнгээс хийж буй судалгааны ажилтай танилцлаа.  

    Мєн єдєр Ерєнхийлєгч Н. Багабанди Санкт Гилкен хотод зочилж тус хотын тїїхэн дурсгалт сїм, Штоффбауэр хэмээх хєдєє аж ахуйн байгалийн цэвэр бїтээгдэхїїний їйлдвэрийг їзэж сонирхов. Орой нь Зальцбургийн их сургуулийн захирал Др. Хайнрих Шмидигер Монгол Улсын Ерєхийлєгчийг хїндэтгэн зоог барив.  

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn