2003.07.09

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ ТЄРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

 
     Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар боловсролын байгууллагад олон жил санаачилга, їр бїтээлтэй ажиллаж їндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, залуу їеийг сурган хїмїїжїїлэх, эдийн засгийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, их, дээд сургуулиудын удирдлага, зохион байгуулалтыг бэхжїїлэхэд оруулж байгаа дорвитой хувь нэмрийг нь їнэлж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн зєвлєх багш Гомбын Миеэгомбод Монгол Улсын ардын багш цол,

Монгол Улсын санхїї, эдийн засгийн тєв байгууллагуудыг удирдаж, улмаар Засгийн газрыг тэргїїлэн олон жил санаачилга їр бїтээлтэй ажиллаж санхїї, эдийн засгийн албыг хєгжїїлэн бэхжїїлэх, гадаад харилцааг єргєтгєх, улсынхаа хєгжил, дэвшил, ард тїмний аж байдлыг дээшлїїлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь їнэлж “Монголын алт” ХК-ийн эдийн засгийн зєвлєх Думаагийн Содномд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол, эрїїл мэндийн салбарт олон жил санаачилга їр бїтээлтэй ажиллаж шїд, эрїї нїїрний нарийн мэргэжлийн эмч бэлтгэх, эмчилгээ оношлогооны шинэ арга, тоног тєхєєрємж, технологийг нэвтрїїлэн євчтнийг эмчлэн эдгэрїїлэх, манай улсад шїд, эрїї нїїрний эмгэг судлалын албыг хєгжїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Нийслэлийн “Ароно” шїдний эмнэлгийн эрхлэгч, зєвлєх эмч Цэнд-Аюушийн Норовпилд Монгол Улсын хїний гавьяат эмч цол, олон улсын хєл хориот ба байгалийн голомтот халдварт євчнїїдийг оношлох, эмчлэх, халдвар эсэргїїцэх арга хэмжээг зохион байгуулах, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Байгалийн голомтот халдварт євчнийг эсэргїїцэн судлах тєвийн их эмч Лувсангончигийн Гоогормаад Монгол Улсын хїний гавьяат эмч цол, уул уурхайн їйлдвэрлэлийн салбарт олон жил санаачилга, їр бїтээлтэй ажиллаж хамт олноо чадварлаг зохион байгуулан, шинээр байгуулагдсан уурхайг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжїїлэх, орон нутгийг нїїрс, дулаанаар хангах, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Дундговь аймгийн “Тэвшийн говь” ХК-ийн гїйцэтгэх захирал Навааны Бадрахад Монгол Улсын гавьяат уурхайчин цол, мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил їр бїтээлтэй ажиллаж монгол ардын болон зохиолын дуунуудыг чадварлаг дуулж, драм, дуулалт жїжгийн дїрїїдэд амжилттай тоглож, хєдєєгийн хєдєлмєрчдєд урлаг соёлоор їйлчлэх їйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Баянхонгор аймгийн Хєгжимт драмын театрын гоцлол дуучин Магваны Батмєнхєд Монгол Улсын гавьяат жїжигчин цолоор тус тус шагналаа. 

     Мєн Ерєнхийлєгчийн зарлигаар їйлдвэрлэл, їйлчилгээ, боловсрол, эрїїл мэнд, хууль, санхїї, гадаад харилцаа, тєр захиргааны болон тєрийн бус байгууллагад олон жил амжилт гарган їр бїтээлтэй ажиллаж байгаа зарим иргэдийн одон медалиар шагнасныг гардууллаа. 

     Хєвсгєл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ-ын Тэргїїлэгчдийн дарга Т.Баярсайхан, БСШУЯ-ны харьяа албан бус боловсролын тєвийн зєвлєх Х.Дїгэр, Увс аймгийн Зїїнхангай сумын эмнэлгийн их эмч Ш.Дэжээхїї, нийслэлийн 31-р сургуулийн тїїхийн багш Д.Мижиддорж, Гадаад хэргийн сайдын зєвлєх Д.Цахилгаан нарын хїмїїсийг Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ОХУ-д суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, хилийн албан ёсны тєлєєлєгч А.Баатарцогт, Булган аймгийн ЗДТГ-ын цэрэг штабын дарга Ж.Бадамдорж, ТЕГ-ын газрын дарга С.Сийзхїї нарыг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, “Монцамэ” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч С.Батсїх, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хїн эмнэлгийн эх баригч бага эмч Ж.Бямба, Хєвсгєл аймгийн Мєрєн сумын “Дэлгэрмєрєн” цогцолбор сургуулийн газар зїйн багш Ж.Даваадулам, ЗХ-ний 232-р ангийн механик инженер Зандраагийн Дармаа, Баянхонгор аймгийн Баян-Єндєр сумын ахмадын хорооны хорооны дарга Гэндэнгийн Малигар нарын хїмїїсийг “Алтан гадас” одонгоор, ТЕГ-ын барилга ангийн дарга Э.Батмєнх, ЗХ-ний 016-р ангийн авто техникийн хэлтсийн дарга Т.Дашнамжил, Орхон аймгийн ЗДТГ-ын цэрэг иргэний хамгаалалтын штабын дарга С.Мєнхнасан, ЗХ-ний жанжин штабын дарга Ц.Тогоо, тєрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч О.Цэрэндэмбэрэл нарыг цэргийн гавьяаны одонгоор, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нийгмийн даатгалын байцаагч Х.Алтанцэцэг, Баян-Єлгий аймгийн Бугат сумын сургуулийн багш Б.Аманкельди, нийслэлийн Сонгинохайрхан дїїргийн тохижилт їйлчилгээний компанийн жолооч В.Баатаржав, Дорнод аймгийн Чойбалсан сумын хїн эмнэлгийн эх баригч бага эмч Ж.Намжим нарын хїмїїсийг хєдєлмєрийн хїндэт медалиар, Цэргийн дуу бїжгийн эрдмийн чуулгын дуучин, ахлах ахлагч Д.Алтангэрэл, ЗХ-ний 327-р ангийн санхїїгийн дарга, С.Ганболд, ЗХ-нйи 189-р ангийн цэргийн удирдлага автоматжуулалтын тєвийн инженер Ж.Ганболд, БХЯ-ны ЗХЖШ-ын їйлчилгээ аж ахуйн газрын жолооч Ж.Жаргалсайхан нарын хїмїїсийг Цэргийн хїндэт медалиар тус тус шагнасныг Монгол Улсын Ерєнхийлєгч гардуулан єглєє.

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn