|
ИТГЭМЖЛЭХ
ЖУУХ БИЧИГ ЄРГЄН БАРИВ
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Бїгд Найрамдах
Итали Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн Эрхт Элчин
сайд Габриель Менегатти Итгэмжлэх жуух бичгээ єргєн барив.
Ёслолын
дараа Ерєнхийлєгч ноён Элчин сайдыг хїлээн авч уулзан 2 талын
харилцаа, хамтын ажиллагааг гїнзгийрїїлэн хєгжїїлэх чиглэлээр
санал солилцож ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ Монгол Улс, Итали
Улсыг дэлхийн хамтын нийгэмлэг болон Европын тэргїїлэх орнуудын
нэг хэмээн їзэж найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хєгжїїлэхийг
ямагт эрмэлзэж ирсэн гээд 2 улсын улс тєр, соёлын харилцааны
єнєєгийн тївшинд сэтгэл хангалуун байдгаа дурдав.
Монгол,
Италийн соёлын харилцааны гол гїїр болох дуурийн урлагийн
хамтын ажиллагаа улам єргєн агуулгаар єргєжин хєгжинє гэдэгт
итгэж буйгаа Ерєнхийлєгч онцлоод Италид суралцаж буй монгол
оюутны тоог нэмэгдїїлэхэд анхаарч ажиллах нь зїйтэйг тэмдэглэв.
Мєн батлан
хамгаалах, худалдаа эдийн засаг, аялал жуулчлалын салбарын
хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэхийн зэрэгцээ эрїїл мэнд,
байгаль орчин, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хєгжїїлэхийг
эрмэлзэж байгаагаа мэдэгдлээ.
Ноён Элчин
сайд Габриель Менегатти Ерєнхийлєгч Н.Багабандид Бїгд Найрамдах
Итали Улсын Ерєнхийлєгч Чиампи-гийн халуун дотно мэндчилгээг
уламжлаад 2000 онд Монгол Улсын Ерєнхийлєгчийн тус улсад хийсэн
айлчлал 2 талын харилцааны шинэ зууны хєгжлийг тодорхойлох
тїїхэн ач холбогдолтой болсоныг тэмдэглэв.
Тэрбээр
цааш нь Монгол Улсын Ерєнхийлєгчийн санал, зєвлємжийг ажил
хэрэг болгон 2 талын харилцаа, хамтын ажиллагааг гїнзгийрїїлэн
хєгжїїлэхийн тєлєє хичээл зїтгэл гарган ажиллахаа мэдэгдлээ.
Мєн соёл, эрїїл мэнд, байгаль орчны салбарын хамтын ажиллагаанд
дорвитой тїлхэц єгєх бїрэн боломжтойг онцлоод Монгол Улс Бїгд
Найрамдах Итали Улсад Элчин сайдын яамаа нээхийн чухлыг тэмдэглэж
байв.
* * *
|