|
Мэндчилгээ
дэвшїїлэв
Монгол
Улсын Ерєнхийлєгч, Зэвсэгт Хїчний Ерєнхий Командлагч Н.Багабанди
хил хамгаалах байгууллагын бие бїрэлдхїїнд хандан мэднчилгээ
дэвшїїлэв.
Уг мэндчилгээнд
Монгол Улсад хил хамгаалах байгууллага їїсэн байгуулагдсаны
70 жилийн ойг тохиолдуулан улсынхаа хил хязгаарыг амь биеэ
їл хайрлан хамгаалж, улс орныхоо аюулгїй байдлыг сахин бэхжїїлэхэд
їнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад хилчид, тєр, тїмэндээ
єргєсєн тангарагтаа їнэнчээр зїтгэн, энх цагт дархан хилээ
манах эрхэм їїргээ нэр тєртэй биелїїлж байгаа хил хамгаалах
байгууллагын нийт бие бїрэлдэхїїн, Та бїхний гэр бїлийнхэнд
чин сэтгэлийн халуун баяр хїргэж, эрїїл энх, аз жаргалыг хїсэн
ерєєе.
Эх орныхоо
хил хязгаарын аюулгїй байдал, иргэдийнхээ амгалан тайван амьдрах
нєхцлийг хангахад ахмад їеийнхний байгуулсан гавьяа, хилийн
цэргийн гїйцэтгэсэн їїрэг, хилчдийн хєдєлмєр зїтгэлийг манай
ард тїмэн єндрєєр їнэлж байдгийн зэрэгцээ хил хамгаалах арга,
мэргэшлийн ур чадвараа цаг їеийн шаардлагад нийцїїлэн тасралтгїй
дээшлїїлж, хуулиар хїлээсэн чиг їїргээ цаашид ч чанд биелїїлнэ
гэдэгт итгэл дїїрэн байдаг билээ.
Монгол Улсын
тєрєєс хил хамгаалалтын талаар баримтлах бодлогыг тодорхойлон,
хилийн хамгаалалтын эрх зїйн орчинг боловсронгуй болгох, хилийн
цэргийг чадваржуулах, хилчдийн ахуй, нийгмийн хамгааллыг дээшлїїлэх
бїхий л арга хэмжээг дэс дараатай авч байна, цаашид ч авах
болно.
Эдїгээ дэлхийн
улс тїмнїїдийг хамарсан даяаршлын їйл явц гїнзгийрэн хєгжихийн
хэрээр хил хязгааргїй тэлж буй галт зэвсэг, мансууруулах бодисын
хууль бус наймаа, олон улсын терроризмын халдлагын аюулаас
урьдчилан сэргийлэхэд хил хамгаалах байгууллагын хїлээх їїрэг
єргєжиж, зохион байгуулалтын бїтэц, бие бїрэлдэхїїнээр нєхєн
хангах журам, їйл ажиллагааны хэлбэр, агуулгыг байнга шинэчлэн
тєгєлдєржїїлэхийг нєхцєлдїїлж байна.
Хилийн цагийн
байдал, цаашдын тєлєв хандлагад нийцїїлэн хил хамгаалах їйл
ажиллагааг тєрийн цэргийн байгууллага, улсын тусгай албад,
нутгийн захиргааны байгууллагуудтай нягт уялдуулан зохицуулах
нь хил хамгаалалтыг бэхжїїлэх чухал їндэс болно. Улсын хил
хамгаалалтад гїйцэтгэх ажлын арга хэрэгсэл, цэргийн дїйцїїлэх
алба, хил хамгаалахад туслах хїчин, нутгийн иргэдийн оролцоог
улам нэмэгдїїлэхэд урьд урьдынаас илїї анхаарагтун.
Хил хамгаалалтад
орчин їеийн техник, технологийг єргєнєєр нэвтрїїлэх, цэргийн
албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлїїлэх, тэдний албаа
хаах орчин нєхцлийг сайжруулах, сахилга хариуцлагыг єндєржїїлэхэд
Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар баталсан “Цэргийн байгуулалтыг
2005 он хїртэл хєгжїїлэх хєтєлбєр”-ийн хэрэгжилт, Зэвсэгт
хїчний Ерєнхий командлагчийн нэрэмжит їзлэгийн бэлтгэл чухал
тїлхэц болох учиртай.Хилийн цэргийн анги, салбарыг мэргэжлийн
ахлагч, гэрээт цэргээр бїрдїїлэн мэргэшїїлэх арга хэмжээг
дэс дараатай авч, цэргийн сургалт, хїмїїжлийн ажлыг хууль
ёс, цэргийн тангараг, хилчний ёс зїйгээ эрхэмлэн дээдэлж,
албан їїргээ шударгаар биелїїлэх эх оронч їзэл, сэтгэл зїйн
бэлтгэлийг гїн бат тєлєвшїїлэхэд чиглїїлбэл зохино.
Улс орныхоо
хил хязгаар, нутаг дэвсгэрийн бїрэн бїтэн байдлын тєлєє халуун
амь, бїлээн цусаа хайрлалгїй тэмцэж явсан євєг дээдэс, ахмад
їеийнхээ эх оронч їзэл, їнэнч шударга, эрэлхэг дайчин уламжлалыг
залгамжлан євлєсєн хилчдийн хєдєлмєр, зїтгэл цаашид ч тєр,
ард тїмэндээ хїндлэгдэж, улс, їндэснийхээ аюулгїй байдлыг
сахин хамгаалахад їнэтэй хувь нэмэр болж байх болно.
Єргєсєн
тангарагтаа їнэнч байж, эх орныхоо дархан хилийг сонор, соргог
хамгаалан, монгол цэргийн яруу алдар, нэр хїндийг ямагт дээдлэн
єргєж явахыг Монгол Улсын Ерєнхийлєгч, Зэвсэгт хїчний Ерєнхий
командлагчийн хувьд хил хамгаалах байгууллагын нийт бие бїрэлдэхїїнд
уриалж байна.Монгол Улсын дархан хил амгалан байж, хилчин
дайчдын хийморь золбоо мандан бадарч байх болтугай гэжээ.
* * *
|