|
АНУ-ЫН
ИРГЭНИЙГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабанди Хєвсгєл аймгийн Ринчэнлхїмбэ суманд
аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байгаа АНУ-ын иргэн Кент
Мадуныг хїлээн авч уулзлаа.
Монгол Улсын
Ерєнхийлєгч тєвєєс алс, эрс тэс цаг агаартай Ринчэнлхїмбэ
сум, Дархадын хотгорт аялал, жуулчлал хєгжїїлэх улмаар тус
сумын хєгжилд хувь нэмрээ оруулж байгаад талархаж байгаагаа
илэрхийлээд улам олон жуулчин ирїїлж байхыг хїслээ.
Мєн тэрбээр
зєвхєн зун биш хїйтэн сэрїїн цагт ч жуулчдыг хїлээн авч ажиллах
талаар судалж їзэхийг зєвлєв. Мєн ОХУ-тай хиллэдэг Ханхад
хилийн боомт нээх талаар яригдаж байгааг дурдаад ингэвэл Байгаль
нуур хавиар ирсэн жуулчдыг татах боломж бїрдїїлэхийн тєлєє
ажиллаж байгааг хэллээ.
Ноён Кент
єєрийн хэрэгжїїлж байгаа “Гэр бааз” тєсєл нь Ринчэнлхїмбэ
сумын сургуулийг тїшиглэж ажилладаг. Энэ нь олсон орлогоороо
сургуульд хєрєнгє оруулах, барилгыг засах зэрэг олон талын
ач холбогдолтой болохыг хэллээ. Тїїнчлэн БОЯ-тай хамтраад
ангийн аялал жуулчлалын тєсєл хэрэгжїїлэх гэж байгаагаа Ерєнхийлєгчид
танилцуулаад Хєвсгєлд ирсэн жуулчны хийсэн Ринчэнлхїмбэ хавийг
хамарсан газрын зураг дурсгалаа.
* * *
|