2003.08.08

 

 

ЗХЖШ-ЫН ДАРГА Ц.ТОГОО БАРААЛХЛАА 

    Монгол Улсын Ерєнхийлєгч, Зэвсэгт хїчний Ерєнхий командлагч Н.Багабандид Зэвсэгт хїчний жанжин штабын дарга Ц.Тогоо бараалхан цаг їеийн ажил болон олон улсын энхийг сахиулах їйл ажиллагаанд оролцох бие бїрэлдэхїїний бэлтгэл, сургалтын талаар илтгэлээ. 

    ЗХЖШ-ын дарга Ц.Тогоо олон улсын байдал, терроризмзэргээс шалтгаалан нийт бие бїрэлдэхїїний удирдлагын бэлэн байдалд анхаарч, саяхан бїх ангиудыг хамарсан холбооны дадлага хийснээ мэдээллээ. Мєн олон улсын улаан загалмайн хороотой хамтарсан сургалт явуулсан болон Иракт їїрэг гїйцэтэх бие бїрэлдэхїїний сургалт, бэлтгэл бїрэн хангагдаж ойрын хугацаанд явна гэв.

    Тїїнчлэн зэвсэгт хїчний нийт бие бїрэлдэхїїний сургууль, аж ахуйн євлийн бэлтгэлийг тєлєвлєсєн хугацаанд хангах бїрэн боломжтой, їїнтэй холбогдуулан радио хурал хийсэн гэж ЗХЖШ-ын дарга илтгэлээ.

    Тэрбээр цааш нь энэ оныг офицер ахлагч нарын нийгмийн асуудлыг дээшлїїлэх жил болгосонтой холбогдуулан нийслэлд 50 орон сууцыг газартай нь олгох бєгєєд хєдєєгийн офицер ахлагч нарт 30 гэр єгнє гэлээ.  

    Ерєнхийлєгч Н.Багабанди Иракт тусгай їїрэг гїйцэтгэхээр явж буй бие бїрэлдэхїїнд їїргээ сайн биелїїлээд эсэн мэнд эргэж ирэхийг хїсч байгааг уламжлаарай гээд цаашдаа олон улсын энхийг сахиулах їйл ажиллагаанд оролцох албан хаагчдыг НЇБ-ын шаардлага, стандартын дагуу бэлтгэж байхыг онцлон хэлэв. Мєн євлийн бэлтгэлийг сайтар хангах, цэргийн хоол, хїнсний асуудалд анхаарлаа хандуулахыг їїрэг болгов.  

* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn