|
“ХАНЖИН”
ГРУППИЙН ЭЗЭН БАРААЛХЛАА
Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабандид БНСУ-ын “Ханжин” группийн эзэн, “KAL”
авиа компанийн удирдах зєвлєлийн тэргїїн Жо Ян Хо тэргїїтэй
тєлєєлєгчид бараалхан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа,
тухайлбал эдийн засаг худалдааны харилцааны асуудлаар санал
солилцон ярилцлаа. Уулзалтын
їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ єнє эртнээс улбаатай
манай хоёр орны шинэ цагийн харилцаа 10 гаруй жил болж байгаа
ч улс тєр, эдийн засаг, нийгэм соёл гээд бїхий л салбарт эрчимтэй
хєгжиж байна.
Энэхїї харилцааг
эхлїїлэх, бэхжїїлэхэд “Ханжин” групп, таны эцэг тодорхой хувь
нэмэр оруулсан хэмээн онцлон хэлэв. Тэрбээр цааш нь эдийн
засгийн хїнд бэрх цагт “Ханжин” групп Боинг-727 онгоц бэлэглэсэн
болон 1997 оноос жил бїр 4-5 оюутанд тэтгэлэг олгон сургаж
байгаад талархаж байдгаа илэрхийлэв. Ерєнхийлєгч Н.Багабанди
БНСУ олон мянган монгол иргэдийг хїлээн авч ажиллуулж байгаад
баярлаж байдаг гээд 21-р зуунд хоёр орон бие биенээ харилцан
нєхсєн зарчмаар хамтран ажиллахаар тохиролцсон.
Энэ зарчимд
тулгуурлан монголын хєдєє аж ахуйн тїїхий эд, уул уурхайн
бїтээгдэхїїнийг солонгосын єндєр технологиор боловсруулж зах
зээлд нийлїїлж болохыг дурдлаа. Єргєжїїлэн хєгжїїлэх хамгийн
боломжтой нэг салбарын тоонд аялал жуулчлалыг оруулж байдгаа
Ерєнхийлєгч Н.Багабанди хэлээд энэ салбарт “Ханжин” групп
улам эрчимтэй ажилласаар байна гэдэгт найдаж байна гэлээ.
Ирээдїй хойчид
бидний тогтоосон харилцааг хїїхэд залуус авч явах болно, монгол
залуусыг БНСУ-д сургаж, мэргэшїїлж байгаа нь алсын харсан,
буянтай їйлс болсон. Энэ ажлын эхлэлийг тавьсан таны эцгийг
монголчууд дурсан санаж, баярлаж байдаг хэмээн Монгол Улсын
Ерєнхийлєгч ноён Жо Ян Хо-д хандан хэлэв.
“Ханжин” группын
эзэн ноён Жо Ян Хо Монгол Улсын Ерєнхийлєгчийн цаг зав гарган
хїлээн авч буйд талархлаа илэрхийлээд монголд 3 удаа ирлээ.
Ирэх болгонд монгол орон єєрчлєгдєн хєгжиж байна. Єєрийн эцгийн
эхлїїлсэн оюутан сургах, хєрєнгє оруулах зэрэг бїхий л ажлыг
їргэлжлїїлэх болно гэж тэмдэглэн хэллээ. Цаашид монголд аялан
жуулчлах солонгосууд єссєєр байх болно. Учир нь солонгос иргэд
танай орныг улам их сонирхох болсон гэлээ. Уулзалтын тєгсгєлд
“Ханжин” группээс эрхлэн гаргасан монголын тухай гэрэл зургийн
альбомыг зохиогчийн эрхийн хамт Ерєнхийлєгчид гардуулаг єглєє.
* * *
|