2003.08.12

 

 

АВСТРИЙН ЭЛЧИН САЙД БАРААЛХАВ

      Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Бїгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Эрих Бутенхаузерыг эх орондоо бїрмєсєн буцах гэж байгаатай нь холбогдуулан хїлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерєнхийлєгч ноён Элчин сайдад хандан хэлэхдээ 1990-ээд оноос харьцангуй идэвхгїй байдалд орсон монгол, австрийн уламжлалт харилцааг эрчимжїїлэхэд санаачлагатай ажиллаж, тїїний дотор Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувьд Австрид анх удаагаа албан ёсоор айлчлахад идэвхтэй хамтран ажилласанд талархлаа илэрхийлж, айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байна гэв. 

      Мєн энэ єдрїїдэд Авсрийн Засгийн газрын хоёр гишїїн нэгэн зэрэг айлчилж байгаа нь харилцаа идэвхжиж байгаагийн тод илрэл болно гэлээ. Тїїнчлэн єєрийн айлчалын їеэр БНАвстУ-ынХолбооны канцлер В.Шюсселтэй ярилцан сэргээгдэх эрчим хїч, аялал жуулчлал, ойжуулалт, мод боловсруулах, дархан газрын менежмэнт зэрэг салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсныг дэмжин ажил хэрэг болгох нь хєгжлийн хамтын ажиллагаанд чухал юм гэлээ.

      Хэдийгээр эдийн засгийн бэрхшээлтэй байгаа ч Венад ЭСЯ-аа нээсэн нь монгол улс австритай харилцаагаа улам єргєжїїлэх сонирхолтой байгаагийн тод илрэл юм гэлээ.  

      Элчин сайд Эрих Бутенхаузер Монголд ажиллах хугацаанд бїхий л талаар дэмжин тусалж байсанд талархлаа илэрхийлээд Элчин сайдаар ажиллах энэ їед ноён Ерєнхийлєгч та тєрийн тэргїїний хувьд Австрид айлчилсан нь тїїхэн явдал болсон гэлээ.

      Эдийн засаг худалдааны харилцаанаас гадна боловсрол, соёл, шинжлэх ухаан, их дээд сургуулиудын хїрээнд хамтран ажиллах нь ирээдїй рїї хандсан харилцаа болно, їїнд анхаарал тавьж ажиллаж ирснээ тэмдэглэв. Элчин сайд цааш нь австрийн киночид Чингис хааны тухай кино хийх бодолтой байгааг хэлээд їїнд дэмжлэг їзїїлнэ її гэсэн холбооны канцлер В.Шюсселийн хїсэлтийг уламжиллаа.  

      Ерєнхийлєгч Н.Багабанди дээрх санаачлагыг бїрэн дїїрэн дэмжихээ илэрхийлээд монголын дуурийн тайзнаа Моцартын “Дон Жуан” тавигдаж, австрийн уран бїтээлчид Чингис хааны тухай кино хийвэл хэнд ч харуулах хамтын ажиллагааны сайхан жишээ болно гэлээ.


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn