2003.08.12

 

 

АВСТРИЙН САЙД НАР БАРААЛХЛАА

      Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Бїгд Найрамдах Австри Улсын Холбооны Боловсрол, шинжлэх ухаан, соёлын сайд хатагтай, доктор Э.Гээрэр, тус улсын Эїїл мэнд, эмэгтэйчїїдийн сайд хатагтай, доктор М.Раух-Каллат нар бараалхан хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. 

      Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди хэлхдээ БНАвстУ-д хийсэн айлчлалын дараахан тухайн їед тохиролцсон асуудлуудыг ийнхїї бодит ажил хэрэг болгохоор монгол оронд зочилж байгаад баяртай байна. Энэ ажлыг эхлїїлэхээр газар дээр нь танилцан тодорхой тохиролцоонд хїрч байгаа нь ач холбогдолтой хэрэг хэмээн тэмдэглэн хэлэв.

      Хатагтай сайд, доктор Э. Гээрэр Ерєнхийлєгчийн айлчлалын їеэр Вена хотод амласан ёсоор айлчилж буйгаа хэлээд Холбооны канцлер Засгийн газрын кабинетийн хурал дээр Монгол Улстай эрїїл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах нь зїйтэй гэж онцлон хэлснийг дуулгалаа.

      Мєн МУ-ын БСШУ-ны сайдтай уулзаж хамтын ажиллагааны баримт бичигт гарын їсэг зурсан, АУИС-ийг Евроази-Номхон далайн их, дээд сургуулиудын сїлжээнд оруулах болсныг Ерєнхийлєгч Н.Багабандид хэлэв. Хатагтай Э.Гээрэр цааш хэлэхдээ Бонн, Мюнхэн хотод гарах Чингис хаантай холбоотой їзэсгэлэнг Вена хотноо нээх, Моцартын “Дон Жуан” дуурийг монголын тайзнаа тавих гэсэн хоёр тєсєл хэрэгжїїлэх болно гээд дуурийн нээлтэд єєрийн биеэр оролцохоо илэрхийлэв. 

      Харин Австрийн Эрїїл мэнд, эмэгтэйчїїдийн сайд хатагтай М.Раух-Каллат Эрїїл мэндийн сайд П.Нямдаваатай уулзаж орчин цагийн эмчилгээний онол, арга зїй, эрїїл мэндийн даатгалын систем зэргээр хамтран ажиллаж 2-3 тєсєл хэрэгжїїлэхээр тохиролцлоо.

      Тєсєлд гурван сарын дараа гарын їсэг зурна байх гэлээ. Тїїнчлэн Австрийн 25 эмч мэргэжилтнїїд монголд 14 хоног ажиллаж байгааг хэлээд тэд дээрх тєслийг хэрхэн хэрэгжїїлэхийг тодорхойлно гэж Ерєнхийлєгч Н.Багабандид хэлэв. 

      Монгол Улсын Ерєнхийлєгч єєрийн айлчлалын їеэр тохиролцсон асуудлууд ийнхїї хурдан хэрэгжиж байгаа нь зїйн хэрэг гээд БСШУ-ны салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын їсэг зурсан нь хамтын ажиллагааг улам эрчимжїїлэх єргєжїїлэх боломж олгож байна.

      Энэ тал дээр Австрийн Зальцбургийн их сургууль багагїй зїйл хийж байгааг тэмдэглэн хэлэв. Тэрбээр цааш нь АУИС-ийг Евроази-Номхон далайн их, дээд сургуулиудын сїлжээнд оруулахаар болсон нь тус сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаанд чухал нєлєєтэй явдал юм гэлээ.

      Уулзалтын тєгсгєлд Ерєнхийлєгч Н.Багабанди Холбооны канцлер, дэд канцлер нарт єєрийн халуун дотно мэндчилгээ уламжлаарай гээд БНАвсУ-ын Холбооны канцлерийг монгол оронд айлчлана гэдэгт итгэж байгаагаа дахин нотлов.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn