ЕРЄНХИЙЛЄГЧ
Н.БАГАБАНДИЙН САНАЛЫГ
ЖАК ШИРАК ЗЄВШЄЄРЛЄЄ
Архангай
аймгийн "Гол мод" хэмээх газарт хийж байгаа монгол-францын
хамтарсан Хїннїгийн їеийн тїїхийн археологийн малтлагыг
хоёр орны Ерєнхийлєгч нарын ивээлд авах тухай Монгол Улсын
Ерєнхийлєгчийн саналыг Францын Ерєнхийлєгч Жак Ширак хїлээн
авч, зєвшєєрч байгаагаа уламжилсан захидлыг Францын Элчин
сайд ноён Никола Шапиї Ерєнхийлєгч Н.Багабандид гардуулан
єглєє.
Энэхїї саналыг
Францын Гадаад хэргийн яамны Тєрийн нарийн бичгийн дарга
Рено Мусельегийн айлчлалын їеэр тавьсан бєгєєд ийнхїї хоёр
сарын дараа шуурхай биеллээ олж байгаад Монгол Улсын Ерєнхийлєгч
талархлаа илэрхийлэв.
Тэрбээр цааш
нь хоёр улсын тєрийн тэргїїн нар ивээлдээ авна гэдэг бол
эрдэмтдийн хийж буй судалгааны ажлыг дэмжих, илїї їр дїнтэй
болоход чухал нєлєєтэй хэмээн онцлон хэлэв. Олон эрдэмтдийн
анхаарлыг татаж байгаа энэхїї судалгаа, тєслийн удирдагч
нарын тайланг жил бїр сонсож, єєрийн анхааралдаа авч ажиллахаа
тэмдэглэн хэллээ. Мєн герман, турк, америкийн эрдэмтэдтэй
хамтарсан тїїх, археологийн судалгааны ажлын талаар танилцууллаа.
Ноён Элчин
сайд Никола Шапиї "Гол мод"-ны тєслийн явц, шинэ
олдворуудын талаар танилцуулаад олдворыг эртний грек, египетийн
археологийн олдворуудтай адилтгаж, иймээс тэр хавийн нутгийг
хамгаалалтад авах, цаашлаад ЮНЕСКО-гийн бїртгэлд оруулан
хамгаалах саналтай байгаагаа онцлон хэлэв. Мєн турк, германы
археологийн судалгаатай холбон 2005 онд францад эрдэм шинжилгээний
хурлыг зохион байгуулж болохыг хэллээ.
Монгол Улсын
Ерєнхийлєгч дээрх саналыг бїрэн дэмжиж байгаагаа тэмдэглээд
монголын тулгар тєр байгуулагдсаны ойд зориулж ХБНГУ-д гарах
їзэсгэлэнг "Гол мод"-ны олдвортой нэгтгэн францад
гаргах саналтай байгаагаа илэрхийлэв. Тїїнчлэн элчин сайдын
дэвшїїлсэн эрдэм шинжилгээний хурлыг хийхээр бол америк,
япон, оросын эрдэмтдийг ч оролцуулж болохыг хэллээ.
Уулзалтын
тєгсгєлд дорно дахины соёлыг сонирхдог Ерєнхийлєгч Жак Ширакийг
монголд айлчлах урилгатай сануулаад хэрвээ айлчлан ирвэл
їзїїлж харуулах сонинтой байх болно гэлээ.
* * *