2003.08.14

 

 

НОЁН ЖЕКСОН КОКС БАРААЛХЛАА

      Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид АНУ-ын Бїгд найрамдахчуудын олон улсын хїрээлэнгийн монголын хєтєлбєрийн захирал Жексон Коксыг бїрмєсєн буцахтай нь холбогдуулан хїлээн авч уулзлаа.  Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ манайд иргэний ардчилсан нийгмийг байгуулахад чиглэсэн єєрчлєлт шинэчлэлд Бїгд найрамдахчуудын олон улсын хїрээлэн чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд ноён Кокс та єєрийн ажиллах хугацаандаа сэтгэл зїрхнээсээ ажилласанд талархлаа илэрхийлье гэлээ.  

      Мєн БНОУХ монгол улсад 11 жил ажиллах хугацаандаа улс тєрийн намуудыг тєлєвшїїлэх, парламентын аппаратад ажиллаж байгаа боловсон хїчний мэргэжлийн чадавхийг дээшлїїлэх, Засгийн газрын їйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох зэргээр ажиллаж тодорхой їр дїнд хїрснийг онцлон хэлэв.  Ноён Жексон Кокс энд ажиллах хугацаанд монголын тєр, засаг, улс тєрийн намууд, олон нийтийн байгууллага цєм дэмжиж байсанд талархаад єнгєрсєн 11 жилд ардчилалыг бэхжїїлэх тал дээр їнэхээр их зїйл хийгдсэн. Ололт амжилт, алдаа дутагдал ч байсан бєгєєд їїнийг эргэн харж нэгтгэн дїгнэж байхын чухлыг тэмдэглэлээ. 

      Ерєнхийлєгч Н.Багабанди Жексон Коксыг ажиллах хугацаанд БНОУХ-гийн зїгээс улс тєрийн намуудын нэг талыг илт дэмжих хандлага єєрчлєгдєж ижил тэгш хэмжээнд харьцах эрмэлзэлтэй болсныг хэлэв. Мєн иргэний нийгмийг тєлєвшїїлэхэд дєрєв дэх засаглал гэгдэх хэвлэл, мэдээллийн чєлєєт байдлыг хангах, эрх мэдэлтэй, мєнгєтэй талд нь їйлчилдэг тогтолцооноос сэргийлэх шаардлагатай байгааг онцоллоо.  

      Ноён Жексон Кокс Монгол Улсын Ерєнхийлєгчийн хэлсэн зїйлїїдтэй санал нэг байгаагаа илэрхийлээд БНОУХ-гийн хєтєлбєрийн дараагийн удирдагчийн талаар товч танилцууллаа. Тэрбээр “Вашнгтон пост” сонины ажилтан Боб Вїїдвардын “Буш дайнд” гэсэн номыг дурсгалаа.  

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn