УЛСЫН
ЕРЄНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабандид Улсын ерєнхий прокурорын орлогч
Б.Цэрэнбалтав бараалхан УИХ-ын гишїїн Л.Гїндалайг сулласан
їндэслэлийн талаар мэдээлэл хийлээ.
Улсын ерєнхий прокурорын орлогч Б.Цэрэнбалтав хэлэхдээ УИХ-ын
гишїїн Л.Гїндалайг улсын хил зєрчсєн, мєрдєн байцаах ажиллагаанаас
оргон зайлах гэсэн їндэслэлээр УМБГ-ын ажилтнууд барьж хорьсон
бєгєєд энэ нь їндэслэлгїй байсныг хэллээ. Мєн сэжигтэнг баривчилсан
тохиолдолд 24 цагийн дотор прокурорт мэдэгдэх ёстой гэсэн
хуулийн заалтыг зєрсєн гэлээ.
Прокурорын байгууллага Эрїїгийн байцаан шитйгэх хуулийн
дагуу хууль бусаар баривчлагдсан этгээдийг нэн даруй суллах
тухай хуулийн заалтыг їндэслэл болгон УИХ-ын гишїїн Л.Гїндалайг
сулласныг Улсын ерєнхий прокурорын орлогч Б.Цэрэнбалтав онцлов.
Мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерєнхийлєгч єєрийн
байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ бий болсон нєхцєл
байдлын талаар їнэн бодитой мэдээлэл авах зорилгоор Л.Гїндалай
гишїїнийг баривчлан хорьсон їед Тантай утсаар холбогдож ярилцсан.
Эдгээр ярианы явцдаа прокурор ямар нэг дарамт шахалтад авталгїйгээр,
нєхцєл байдлыг нухацтай судлан, зєвхєн хуулийн дагуу асуудалд
хандахыг би зєвлєсєн билээ. Таны саяны хийсэн танилцуулгыг
сонсоход: прокурор асуудлыг ул суурьтай судалж, баривчлах
тогтоолыг хуулийн дагуу хянаж їзсэн байна. Ингээд одоо хїчин
тєгєлдєр мєрдєгдєж байгаа хуулиудын дагуу тодорхой їндэслэлээр
баривчлах тухай тогтоолыг хїчингїй болгожээ. Тєр, засгийн
байгууллагуудаас гаргаж байгаа шийдвэр нууцад хамаарахаас
бусад нь олон тїмэнд ил тод мэдээлэгдэж байх учиртай. Ялангуяа
нийгмийн сэтгэл зїйг сэртхийлгэсэн ийм асуудалд тєрийн байгууллагууд
хэрхэн хандаж, хууль ёс сахиулав гэдэг нь илїї ил тод байх
ёстой. Ингэж байж олон тїмний тєрд итгэх итгэл батжих болно
гэлээ.
1. Монгол
Улсын Їндсэн хуульд "Хуульд заасан їндэслэл, журмаас
гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мєрдєн
мєшгих, эрх чєлєєг нь хязгаарлахыг хориглоно. Баривчилсан
шалтгаан, їндэслэлийг баривчлагдсан хїн, тїїний гэр бїлийнхэн,
ємгєєлєгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ" гэж
тов тодорхой заасан. Монгол Улсын Їндсэн Хууль бол бидний
эрхэм дээд їнэт зїйл мєн. Тїїний заалт бїрийг хїн бїр тэр
тусмаа тєрийн байгууллага албан тушаалтан хэлбэрэлтгїй даган
мєрдєх їїрэгтэй. Хїний эрхийг хамгаалах асуудал Їндсэн хуулийн
амин сїнсийн нэг яах аргагїй мєн. Би уг асуудалд Тєрийн тэргїїний
хувьд Їндсэн хуулийн энэ заалтыг удирдлага болгон хандаж байна.
2. Монгол
орон ардчилсан орон. Ардчиллын ололт, тїїний їнэт зїйлсийг
хамгаалах нь Монгол хїн бїрийн їїрэг. Дэлхий дахинд Монгол
Улсын їнэлэгдэж байгаа нэг том ололт нь ардчиллыг хєгжїїлэхэд
олсон ололт гэж зїй ёсоор бахархан ярьдаг. Їїнээс ухрах буцах
аливаа їйлдлийг гаргаж хэрхэвч болохгїй. Тэр тусмаа хууль
дээдлэх, хїний эрхийг хамгаалах асуудал ардчиллын хамгийн
чухал їзїїлэлт байдгийг бид хором тєдий умартах учиргїй.
З. Аливаа
асуудалд бид їндэснийхээ эрх ашгийн їїднээс ямагт хандаж байх
учиртай.Монгол Улсын олон улсын нэр хїнд бол манай їндэсний
эрх ашгийн нэн чухал тал мєн. Монгол орон нээлттэй орон, олон
улсын хамтын нийгэмлэгтэй хувь заяагаа холбон даяаршиж буй
дэлхий ертєнцєд єєрийн гэсэн байр суурийг эзэлж явна. Манай
ардчилсан ололт, эдийн засгийн шинэтгэл хїний эрхийг хїндэтгэн
сахих, хууль дээдлэх зарчмууд нь олон улсын зїгээс дэмжлэг
хїлээхэд нэн тэргїїнд харгалзан їздэг гол шалгуурууд билээ.
Энэ
бїхнийг бид алхам тутамдаа бодолцож чанд мєрдєн ардчилал хєгжлийн
замаар, їндэснийхээ эв нэгдлийг ханган урагшлах учиртай хэмээн
онцлон тэмдэглэлээ.
* *
*
|