ДЭЛХИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ САНГИЙН ЕРЄНХИЙЛЄГЧ БАРААЛХЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Дэлхийн байгаль хамгаалах
сан /ДБХС/-ийн ерєнхийлєгч ноён Клод Мартин бараалхан байгаль
орчны чиглэлээр хэрэгжїїлж байгаа тєслїїдийн талаар санал
солилцон ярилцлаа.
Ерєнхийлєгч
Н.Багабанди ДБХС 1992 оноос эхлэн монгол оронд їйл ажиллагаа
явуулж манай орны Алтай соёны бїс нутгийн байгаль, ан амьтныг
хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархаж байдгаа
илэрхийлэв.
Ялангуяа
тусгай хамгаалалттай газар нутгийн сїлжээг буй болгох, талбайг
нэмэгдїїлэх, ашиглалт болон хамгаалалтын менежментийг сайжруулахад
орон нутгийн удирдлага, иргэдтэй нягт хамтран ажиллаж багагїй
амжилтад хїрч байгааг єндрєєр їнэлдэг гэлээ.
Тэрбээр
цааш нь хаана амьдарч байгаагаасаа їл хамааран эх болсон
дэлхийгээ хамгаалан хайрлах нь хїн бїрийн їїрэг боловч хїний
їйл ажиллагаанаас болж сїйдэж доройтсон байгалийн жишээг
тоолж баршгїй. Монголчууд байгаль хамгаалах єєрийн уламжлалтай,
манай байгаль орчин харьцангуй онгон дагшин їлдсэн ч бид
сэтгэл тайвшрах ёсгїй.
Цаашдаа
тусгай хамгаалалттай газар нутгаа єргєжїїлэхийн тєлєє байна
хэмээн онцлон хэлэв. Мєн уул уурхайн салбарт хєрєнгє оруулалт
нэмэгдэж байгаа нь сайн талтай ч байгаль орчинд сєрєг нєлєєтэй
тул нєхєн сэргээлтийн талд илїї их анхаарч байна гээд єнєєдрийн
олох бага мєнгєнєєс ирээдїйгээ устгаж болохгїй хэмээн тэмдэглэлээ.
Ноён Клод
Мартин єєрийн удирддаг байгууллагынхаа талаар товч мэдээлээд
тодорхой нэг зїйл, жижигхэн газрыг биш тухайн бїс нутгийг
хамарсан экосистемийг бїхэлд нь хамгаалах арга зарчмыг хэрэглэж
байгаагаа хэллээ.
Їїний
тод жишээ бол Алтай соёны бїс нутаг, ан амьтдыг хамгаалах
тєсєл юм гэлээ. Тїїнчлэн ой мод, цэнгэг ус, хорт бодисоос
сэргийлэх, цаг уурын єєрчлєлт, зэрлэг болон далайн ан амьтдыг
хамгаалах зэргээр олон хєтєлбєр хэрэгжїїлж байгаа талаараа
дурдав. Эдгээрээс цэнгэг ус хамгаалах хєтєлбєр монгол улсад
илїї их ач холбогдолтой байх болно хэмээн тэмдэглэлээ.
Ерєнхийлєгч
Н.Багабанди монгол орны эдийн засгийн хєгжил байгаль орчноосоо
ихээхэн хамааралтай. Ийм нєхцєлд дэд бїтцийн болон, уул
уурхайн їйлдвэрлэлийг хєгжїїлэхдээ байгальд їзїїлж болох
хор хєнєєлийг нарийвчлан їнэлгээ хийж байхын чухлыг хэлээд
цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байдгаа
онцлов.