2003.08.26

 

 

Японы парламентын тєлєєлєгчид бараалхав

     Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Хосей Норота тэргїїтэй Японы Парламентын тєлєєлєгчид бараалхав. Монгол Улсын Ерєнхийлєгч Япон Улсад хийсэн айлчлалын їеэр тохиролцсон 21-р зуунд Монгол Японы харилцаа, хамтын ажиллагааг иж бїрэн тїншлэлийн хэмжээнд хєгжїїлнэ хэмээн тохиролцсон нь єнєєдєр бодитой ажил хэрэг болж буйд баяртай байна гэлээ.

     Парламент хоорондын харилцаа ч эрчимтэй хєгжиж байгаа бєгєєд Монгол Японы харилцаа, хамтын ажиллагааны хїрээнд Япон Улсаас Монгол Улсад їзїїлж буй тусламж дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлэв.  

     Ерєнхийлєгч Н.Багабанди ноён Х.Норотад МУИС-ийн Хїндэт доктор болсонд нь баяр хїргэж Монгол оронд тавтай морилон саатахыг хїслээ. Ноён Х.Нарота Ерєнхийлєгч Н.Багабандид цаг зав гарган хїлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд МУИС-ийн Хїндэт доктор цол хїртсэн нь Монгол Японы харилцаа, хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэхэд їїрэг хариуцлага улам нэмэгдэж буй хэрэг хэмээн їзэж байна гэв. 

     Тэрбээр цааш нь монгол орон ємнє ирж байсантай харьцуулахад хєгжин цэцэглэснийг їзэхэд таатай байна. Чєлєєт эдийн засагт шилжсэнээр тус улсын эдийн засаг хурдацтай хєгжсєн нь танай орны удирдлагын ур чадвар гэлтэй гээд хоёр орны хамтын ажиллагаа, тэр дундаа засгийн газар хоорондын хамтын ажиллагааг хєгжїїлэхийн чухлыг тэмдэглэн хэллээ. 

     Ноён Х.Нарота Ерєнхийлєгч Н.Багабандийн мэнчилгээг Японы Парламентийн гишїїдэд уламжлахаа илэрхийлээд Монгол орныг сурталчлан таниулах, Монголын талаарх мэдээллийг тїгээн дэлгэрїїлэх болно гэв.

     Ерєнхийлєгч Н.Багабанди Монгол орны байгалийн баялаг, хїн хїчний нєєцийг Японы дэвшилтэт технологитой хоршуулан ихийг хийж болох юм гээд батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах боломжтой. Мєн хоёр орны харилцааг хєгжїїлэхэд иргэд хоорондын харилцаа чухал. Харин їїнд тєр засгийн сайн харилцаа чухал хэмээн Ерєнхийлєгч онцоллоо.


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn