АРДЧИЛЛЫГ
ШИНЭЭР БОЛОН СЭРГЭЭН ТОГТООСОН ОРНУУДЫН ОЛОН
УЛСЫН
Ї
БАГА ХУРЛЫН НЭЭЛТ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ
НАЦАГИЙН
БАГАБАНДИЙН ХЭЛСЭН ЇГ
2003
оны 9 дїгээр сарын 10
Хїндэт Дарга
аа,
Эрхэм зочид,
тєлєєлєгчид єє,
Хатагтай, ноёд
оо, ХХ зууны сїїлчийн мєчлєг хїн тєрєлхтний тїїхэнд хїний
эрх, улс тєрийн эрх чєлєєг гїнзгий мэдрїїлж ухааруулсан
содон їе байлаа. Ардчилал єєрийн цар хїрээгээ даян дэлхийн
хэмжээнд тэлж гїнзгийрэх тутам тїїнийг эрхэмлэн їнэт зїйлээ
болгосон улс орнууд бодлого, їйл ажиллагаагаа бие биеэсээ
салангид тусдаа боловсруулах хандлага ханшаа алдсаар байна.
Ардчилал нийт
хїн тєрєлхтєний їнэт зїйл болон баттай тєлєвших замдаа шулуудсаныг
тїїний давалгаа эдїгээ дэлхийн улс орнуудын гуравны хоёрыг
хамраад байгаа баримт бэлхнээ харуулж байна. Чухамдаа энэхїї
нийтлэг їнэт зїйл маань л та биднийг дэлхийн єнцєг булан
бїрээс манай улсын нийслэлд цуглуулан хуралдуулж байна.
Ардчилал, сайн
засаглал, иргэний нийгмийг тєлєвшїїлэх тухай чухал сэдвийг
хэлэлцэхээр Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын
олон улсын Ї бага хуралд морилон ирж оролцож буй тив дэлхийн
улс орнуудын элч тєлєєлєгч, зочид Та бїхэнд Монгол Улсын
Тєрийн тэргїїний хувьд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшїїлэхийн
хамт манай оронд тавтай саатан морилж, зорьж ирсэн хэрэг
явдлаа мэргэн ухаанаа уралдуулан хэлэлцэж, цаашдын хамтын
ажиллагаандаа хїчит хєшїїрэг, гэгээн баримжааг тодорхойлон
товлохыг хїсэн ерєєе.
Ардчиллыг шинээр
болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хурал 1988
оноос хойш Манила, Манагуа, Бухарест, Котону хотноо удаа
дараа хуран чуулж зуун дамнасан уламжлалтай болсон єндєр
зэрэглэлийн энэ хурлын тавдахь ээлж Монгол Улсын нийслэл
Улаанбаатар хотыг єртєєгєє болгон сонгож авсанд монголчууд
бид баяртай, бахархалтай байна.
Энэхїї хурлыг
эх орондоо зохион байгуулах нь Монголчууд бидний хувьд нэр
тєрийн хэрэг билээ. Ардчилал, сайн засаглалыг тєлєвшїїлэх,
ядуурлыг дорвитой бууруулах болон Мянганы хєгжлийн бусад
зорилтыг хэрэгжїїлэхэд тєр, иргэний нийгмийн їр бїтээлтэй
тїншлэлийг хэрхэн хєгжїїлэх зэрэг бага хурлын гол сэдвийг
хамтын оюун ухаанаар тунгаан хэлэлцэх энэ єдрїїдэд хурлын
тєлєєлєгч та бїхэнд Монгол Улсын тїїх, ардчиллын замнал,
єєрчлєлт шинэчлэлийн їйл явцтай богино хугацаанд ч болов
биечлэн танилцах боломж олдоно гэж найдаж байна.
Бас ардчиллын
он удаан жилийн туршлагатай болон ардчиллын замаар шинэ
тутам замнаж буй олон орны тєлєєлєгчид мэдээлэл, туршлагаараа
монголчууд бидний сэтгэлгээг баяжуулахын хамт єєр хоорондоо
санал бодлоо нїїр учран солилцож, тулгарч буй олон асуудлыг
хамтын оюун ухаанаар дэлхийн далайцаар хэлэлцэж мэргэн шийдэлд
хїрнэ гэдэгт бид итгэл дїїрэн байна. Монгол Улс 1980, 1990-ээд
оны зааг їеэс ардчиллын замд шилжсэнээс хойш арван гурван
жилийн нїїр їзэж байна.
Монгол Улс тїїхийн
хувьд ахар богино энэ хугацаанд, улс тєрийн болон эдийн
засгийн єєрчлєлт шинэчлэлийг нэгэн зэрэг эхэлж, шинэ ардчилсан
тогтолцоог улс тєрийн тавцанд бїрэлдїїлж, зах зээлийн эдийн
засагт шилжин, оюун санаа, эдийн засаг сэтгэлгээний чєлєєт
байдлыг тунхаглаж, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг
дэвшїїлэн хэрэгжїїлэхээр чармайж байна.
Монголчууд бид
хїн тєрєлхтний хєгжлийн жам ёсны нийтлэг їнэт зїйлсийн орчилд
нэгдэн орж, сєргєлцєєн, хїнийсгэлийн манангаас чєлєєлєгдєж,
олон улсын хамтын нийгэмлэгтэй ойр дотны харилцаа холбоо
тогтоож зєвшилцєєн харилцан ойлголцлын, хамтын ажиллагааны
замыг сонгож, даяаршлын хїрээнд эрсдэл багатайгаар багтах
боломжоо олж авсан юм.
Товчоор хэлбэл,
манай улсад ардчиллыг хєгжїїлэх улс тєр, эрх зїйн гол їндэс
суурь тавигдаж, олон улсын аядуу нєхцєл бїрэлдэж, тїїний
анхны їр дїн болсон нялх соёо нахиалж цаашдын тордлогыг
нэхэн хїлээж буй тийм нєхцлийн цаг їед та бїхэн манайд зочлон
ирээд байна.
Ардчиллыг бидэнд
хэн нэгэн єгєємєр буянтан бэлэг болгон єгєєгїй, харин бид
єєрийн сонголт, эв нэгдэл, хамтын хїчин чармайлтаар олж
авсан болохоор эдїгээ тїїнийгээ хамгаалж, бэхжїїлж бататгах
тэмцэлдээ хэн нэгэн хїчтэн, эсвэл гадны хїчин зїйлд найдаж
цалгардахгїйгээр єєрсдєє л ололтоо хайрлаж, тордож явах
учиртайг гїнээ ойлгож байна.
Эс тэгэж чадваас
их чармайлт, их эрсдлээр нэгэнт буй болгосон ардчиллын ололт
амжилт хэв шинж, жингээ єєрєє хадгалан “мєнхжих” хууль гэж
байхгїйг бид ойлгож байна. Иймээс ардчиллын єєрийнх нь мєн
чанараас урган гарч байгаа хатуу шаардлагуудыг зєєлєн чихээр
сонсч уян налархай, нягт хянамгай тууштай гїйцэлдїїлж байхыг
манай гаригийн ардчиллыг хїсэгч хїн бїхэнд, хїн ёсны эрхэм
дээд ололт- ардчилал єєрєє журамт їїрэг болгон ноогдуулж
байна.
Ардчилал нь:
Шидэт їлгэр биш учраас ардчиллын институтуудыг бэхжїїлэх,
ардчилалд тулгарч буй эрсдэл, їл ойлголцох, хїчээр тїрэмгийлэх,
алаг їзэх, ялгаварлан гадуурхах, їндэслэлгїйгээр хардах
їзэл бодлын урхагаас улс тєрийн амьдралыг ямагт сэрэмжлэх,
хїнд суртал, хээл хахуультай эрчимтэй тэмцэх, шїїх засаглалын
бие даасан байдлыг бэхжїїлэх, хэвлэл, мэдээллийн эрх чєлєєг
бїрэн дїїрэн хангах, иргэний нийгэм, ардчиллын соёлыг тєлєвшїїлэхэд
байнга санаа тавьж, эрх зїйн орчныг їргэлж боловсронгуй
болгож байхыг шаардаж байна.
Ардчилал нь:
Авлигал, ажилгїйдэл, ядуурал нийгмийн эмзэг хэсгийнхний
хувьд хамгийн хїндээр тусч тэдний амьдралыг улам бїр доройтуулан,
ардчиллын їнэт зїйлс, ирээдїйдээ итгэх итгэлийг нь ганхуулахад
хїрч болох аюулаас сэрэмжлэхийг шаардаж байна. Энэ
нь ил тод байдал, хяналт хариуцлагын сул тогтолцоотой нийлэн
сїлбэлдэж, ардчиллын цаашдын чиг тєлєвшил болон тїїний їйл
явцад саад, олон янзын бэрхшээл учруулж байна.Эдийн засгийн
амьдрал дахь бэрхшээлийг даван туулах, зах зээлийн эдийн
засгийг гажуудалд оруулахгїй байх нь ардчиллын эрх ашигт
нийцнэ.
Ардчилал нь:
Тїїнийг жинхэнэ байх ёстой хэмжээгээр нь баттай, бїтээлчээр
хэвшїїлэн хєгжїїлэх їндэсний болон олон улсын хєрс дэвсгэрийг
улс тєр болон эдийн засгийн амьдралд єргєжїїлэх, гїнзгийрїїлэх
талаар онцгой анхаарахыг шаардаж байна. Ардчиллыг шинээр
болон сэргээн тогтоосон орнуудын гадаадын болон дотоодын
тогтвортой байдал, ард иргэдийн ая тухтай амьдралд заналхийлж
буй бэрхшээлтэй олон асуудал тулгарсаар байна. Ардчиллыг
шинээр болон сэргээн тогтоосон орнууд бие биеийн бэрхшээлтэй
асуудлууд, ялангуяа эдийн засгийн гачигдлыг єєр єєрсдийн
давуу бололцоогоор нєхєн туслах хамтран ажиллах тунхаглал
гарган нэгдїїштэй байна.
Ардчилал нь:
Ардчиллыг хєгжїїлэх амин чухал асуудлын нэг
бол ардчиллын їнэт зїйлс хийгээд хїний эрхийн тїгээмэл зарчмуудаас
єчїїхэн ч ухралгїйгээр олон улсын терроризмтай хийх тэмцлийг
хамтын шинжтэй, глобальчилсан далайцтай болгохыг шаардаж
байна.Юуны
ємнє, олон улсын терроризм їїсэх аль нэгэн буюу хэсэг бїлэг
улсын шинжтэй эх булаг учир шалтгааныг илрїїлэн їндсийг
нь арилгах талаар ил тод байдал, мэдээлэл, хамтын чармайлтыг
идэвхжїїлэх, харилцан хїлээх їїргийн тогтолцоог буй болгох
нь чухал юм.
Ардчилал нь:
Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнууд, ер нь бїс
нутаг, їндэстэн, орон нутгийн тївшинд иргэний нийгэм, нээлттэй
нийгмийн їйл ажиллагааны цар хїрээг єргєтгєж, тєр, нийгмийн
асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн идэвхтэй оролцоог хангах,
ардчиллыг улс нийгэм, хїн ардын сайн сайхны тєлєє хїчтэй
хэрэгсэл, хурц багаж болгон ашиглах, улмаар ардчиллын даяаршлыг
шаардаж байна.Бид
ардчиллын тавьж байгаа шаардлагуудад анхааралтай, хариуцлагатай
бас цаг алдалгїй, ажил хэрэгчээр хандах учиртай.
Хатагтай, ноёд
оо,
Єнгєрсєн хугацаанд
та бид ардчиллыг хєгжїїлэн бэхжїїлэх їйл явцдаа ямар амжилт
ололттой байв, ямар саад бэрхшээл, сорилттой тулгарч, тїїнийг
гэтлэн давах ямар хїч чармайлт гаргав, алдаа онооны дэнс
хаашаа илїї хазайв гэдэг маань одоо нэгэнт тїїхэн туршлага
болж байна.
Харин цаашид
ардчиллын хувь заяаг улсынхаа болоод дэлхийнхээ хэмжээнд
хэрхэн шийдэх, тулгамдсан бєгєєд зайлшгїй шийдвэрлэх чухам
ямар асуудал, зорилтуудыг хэрхэх тухай ул суурьтай ярилцан
хэлэлцэж, туршлагаасаа харилцан хуваалцаж, цаашдын нааштай
зєв шийдэл, мэргэн зєвшилцєлд хамтын сэтгэлгээгээр хїрнэ
гэдэг тус чуулга уулзалтын нэр тєрийн хэрэг тул тїїнийг
далайцтай ухаалаг шийднэ хэмээн гїнээ найдаж байгаагаа айлтгая.
Ардчиллыг шинээр
болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын Ї бага хурал
ийнхїї нээгдсэнийг сонордуулаад бага хурлын їйл ажиллагаанд
амжилтын дээдийг хїсье.
---оОо---