2003.09.11

 

 

КАТАРЫН ТЄЛЄЄЛЄГЧИД БАРААЛХАВ

        Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Катар Улсын Гадаад хэргийн сайдын туслах Мухамед Абдулла Ал-Ромаихи бараалхаж 2 талын харилцаа хамтын ажиллагааг хєгжїїлэх боломжийн талаар ярилцав.  Ноён Мухамед Абдулла Ал-Ромаихи Катарын Эрхэм дээд Эмирийн халуун дотно мэнчилгээг уламжлаад Монгол Улсын Ерєнхийлєгч Катар улсад айлчлах урилгатайг дахин нотолж байгааг мэдэгдлээ. Мєн АШСТО-ын 5-р бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулж байгаад баяр хїргэж байв. 

        Ерєнхийлєгч хэлэхдээ Монгол Улс Ойрхи Дорнод, Араб, Африкийн орнуудтай харилцаагаа хєгжїїлэхийг зорьж байна. Энэ хїрээнд Катар Улстай бололцоотой бїх чиглэлд харилцаа, хамтын ажиллагаагаа хєгжїїлэхийг эрмэлзэж байгаа юм.

         Їїний тулд харилцаа хамтын ажиллагааныхаа эрх зїйн орчныг хєгжїїлэх шаардлага бий. Катар Улс газрын тосны салбарт баялаг туршлагатай орон. Худалдаа, эдийн засгийн харилцааг хєгжїїлэх хїрээнд газрын тосны салбарт хайгуул хийх, олборлох, мэргэжилтэн бэлтгэхэд 2 тал хамтран ажиллах бололцоотой гэв. 

        2006 онд Катарт болох Азийн хєл бємбєгийн аврага шалгаруулах тэмцээнд монголын тамирчид оролцох болно. Биеийн тамирын салбар манай хамтын ажиллагааны нэг чиглэл байх болов уу хэмээн Ерєнхийлєгч онцлоод дэлхийн улс орнуудтай бид найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг.

        Катар ч манай тїнш болно гэдэгт эрэглзэхгїй байна. Хоёр улсаа бие биед нь таниулж аялал жуулчлал, хїмїїсийн харилцааны гїїрийг тавих нь бидний хамтын їїрэг юм гэлээ.  Ноён Мухамед Абдулла Ал-Ромаихи хэлэхдээ Ерєнхийлєгч Та тааламжтай цагтаа Катарт айлчлах їеэрээ Монголын бизнесийн тєлєєлєгчдийг авч очих байх.

         Газрын тосны салбарын мэргэжилтнїїдийг ч бид уулзуулж хамтын ажиллагааных нь эхлэлийг тавьж єгєх боломжтой гээд Монгол Улсын Ерєнхийлєгчийн Катар Улсад хийх айлчлалын їеэр 2 талын харилцаа, хамтын ажиллагааг хєгжїїлэх олон чухал баримт бичиг батлагдах учиртайг онцлон тэмдэглэв.


* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn