ХАТАГТАЙ
КРИСТИН ГАЛЛУСЫГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди
Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Парламентын нарийн
бичгийн дарга Кристин Галлусыг хїлээн авч уулзан АШСТО-ын
Олон улсын 5-р бага хурлын їйл явц, ач холбогдол болон 2
орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Ерєнхийлєгч Монгол Улс Австрали Улстай
найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бололцоотой бїхий
л салбарт хєгжїїлэх хїсэл эрмэлзэлтэй байдгийг дурдаад 2
орны харилцаа боловсролын салбарт тїлхїї хєгжиж байна. Австралийн
талын хєрєнгє оруулалтаар хэрэгжиж байгаа боловсрол, сургалтын
хєтєлбєрїїд нь Монголын Улсын ирээдїйд, монгол, австралийн
ирээдїйн харилцаанд хийж буй хєрєнгє оруулалт юм.
Австрали Улсад дипломын дараах сургалтад
хамрагдсан манай мэргэжилтнїїд эх орондоо амжилт бїтээл
дїїрэн ажиллаж байна. Боловсролын салбар ирээдїйд ч бидний
хамтын ажиллагааны чухал салбар байх болов уу гэв. Мєн уул
уурхай, хєдєє аж ахуй, аялал жуулчлал, гээд хамтын ажиллагааны
єргєн талбар байгааг Ерєнхийлєгч хэллээ.
Австралийн талаас 1994 оноос хойш Монгол
Улсад єндєр дээд хэмжээний айлчлал хийгдээгїй байгааг Ерєнхийлєгч
дурдаад 2 талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхижїїлэхэд
айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж байв.
Хатагтай Кристин Галлус хэлэхдээ бид
Монголд хєл тавьсан цагаасаа монголын тал олон улсын энэ
томоохон арга хэмжээг тун сайн зохион байгуулсаныг мэдэрч
байна. Би бага байхдаа Монголын тухай, Чингис хааны тухай
уншдаг байлаа. Монголын тїїх бол дэлхий дахины тїїхийн салшгїй
нэг хэсэг. Ардчиллыг сонгон хєгжиж байгаа Монгол Улсад тїїхийн
алтан їе дахин тохиогоосой гэж хїсч байна гэлээ.
Тэрбээр цааш нь Австралийн Засгийн
газраас хэрэгжїїлж байгаа тєслїїд амжилттай хэрэгжиж байгаад
сэтгэл хангалуун байна гээд боловсролын салбарын хамтын
ажиллагааг энэ тївшинд нь хадгалан тогтвортой хєгжїїлэх
бодлого барьж байгаагаа мэдэгдэв. Мєн Австралийн талаас
єндєр дээд хэмжээний зочид тєлєєлєгчид ирїїлэх, худалдаа,
эдийн засгийн харилцааг хєгжїїлэх чиглэлд идэвхи санаачилга
гарган ажиллана гэлээ.
* * *