2003.09.12

 

 

БАЛБА УЛСЫН ПАРЛАМЕНТИЙН ТЭРГЇЇНИЙГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

        Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Балбын Вант Улсын парламентын дарга Таранат Ранабхат тэргїїтэй тєлєєлєгчид бараалхлаа. Монгол Улсын Ерєнхийлєгч АШСТО-ын V бага хуралд Балбын тєлєєлєгчид ийм єргєн бїрэлдэхїїнтэй оролцож байгаад талархаад Балба-Монголын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийллээ.  

        Ерєнхийлєгч Н.Багабанди цааш нь єєрийн айлчлалын їеэр ярилцаж тохирсон асуудлуудыг бодитой хэрэгжїїлхэд парламентын зїгээс анхаарал хандуулж байхыг хїсээд парламент хоорондын харилцааг єргєжїїлэх, эдийн засаг худалдаа, олон улсын энхийг сахиулах їйл ажиллагаа, аялал жуулчлал, уулын спортын чиглэлээр хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ.  

        Балбын Вант улсын парламентын дарга Таранат Ранабхат монгол балба хоюул шинэ залуу ардчилсан, газар зїйн хувьд далайд гарцгїй, уулархаг, шашин шїтлэг гээд ижил тєстэй зїйлїїд олон байгааг хэлээд цаашид улс орноо хєгжїїлэх болон ардчиллын ололт амжилтаасаа бие биеэсээ суралцах туршлага солилцон хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэлээ.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn