ТАЙЛАНДЫН
ПАРЛАМЕНТЫН ДАРГА БАРААЛХЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид
АШСТО-ын V бага хуралд оролцож байгаа Тайландын Вант Улсын
парламентын дарга ноён Утай Пимчайчон бараалхлаа. Ерєнхийлєгч
Н.Багабанди Тайландын тєр, засгаас Улаанбаатар хотноо болж
буй энэ хуралд ач холбогдол єгч єндєр хэмжээний тєлєєлєгчид
оролцуулсанд талархаад парламентчдын чуулга уулзалт амжилттай
болсныг дурдлаа.
Ерєнхийлєгч цааш нь Тайланд Улс монгол
оронд єрнєсєн ардчилсан єєрчлєлтийг дэмжиж тусалсаар байна,
цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагаа энэ хэвээр єргєжин
хєгжинє гэдэгт итгэлтэй байна гэв. Ирэх жил монгол-тайландын
хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болох бєгєєд
ойд хоёр талаас ач холбогдол єгч їр дїнтэй тэмдэглэн єнгєрїїлбэл
хамтын ажиллагаанд тустай хэрэг болно гэлээ.
Тїїнчлэн Монгол улс хэдийгээр санхїїгийн
хувьд бэрхшээлтэй байгаа ч Бангкогт байнгын элчин сайдаа
томилон ажиллуулж байна, харин Тайландын тал ЭСЯ-аа ойрын
хугацаанд нээхэд анхаарч ажиллахыг хїслээ. Ерєнхийлєгч Н.Багабанди
УИХ-ыг удирдаж байхдаа хоёр орны парламентын харилцаааны
суурийг тавилцсанаа хэлээд хоёр талын болон бїс нутгийн
їйл ажиллагаанд парламентчдын їїрэг оролцоо их болохыг тэмдэглэн
хэлэв.
Нён Утай Пимчайчон АШТСО-ын энэ удаагийн
бага хурлыг Монголд зохион байгуулсан нь танай орны нэр
хїнд єндєр байгаагийн тод илрэл гээд ардчиллын зам дахь
бэрхшээл, саадыг хамтын хїчээр даван туулах болно хэмээн
тэмдэглэлээ. Мєн парламент хоорондын харилцааг хєгжїїлэх
бїрэн боломж бий, бусад салбарт ч хамтран ажиллах нєєц бололцоог
дайчлан ажиллахаа илэрхийллээ.
*
* *