ЧИЛИЙН
ЭЛЧИН САЙД БАРААЛХАВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди АШСТО-ын Олон улсын 5 дугаар бага хуралд оролцож
буй Бїгд Найрамдах Чили Улсын тєлєєлєгч, Элчин сайд Бенни
Поллакийг хїлээн авч уулзан монгол, чилийн харилцаа хамтын
ажиллагааг идэвхжїїлэн хєгжїїлэх талаар ярилцлаа.
Ноён Бенни Поллак Чили Улсын
тєр, засгийн газар 2 улсын харилцааг шинэ тївшинд гаргахыг
эрмэлзэж байгааг тэмдэглээд Монгол Улсын Ерєнхийлєгчийн
БНЧУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлын явц сайн байгааг мэдэгдлээ.
Ерєнхийлєгч хэлэхдээ харилцаа, хамтын ажиллагаагаа єргєжїїлэн
хєгжїїлэх сонирхол манай 2 улсын аль алинд нь бий.
Энэхїї бодлого зорилтын
хїрээнд Монгол Улсын тєрийн тэргїїний айлчлалыг хэрэгжїїлэхээр
харилцан тохирч зохих бэлтгэлийг ханган ажиллаж байна. Айлчлалын
їр дїнд Монгол, Чилийн харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил
гарна гэдэгт итгэл дїїрэн байна.
Чили бол зэсийн орон. Бид
энэ салбарт хамтран ажиллах бїрэн боломжтойн зэрэгцээ бусад
чиглэлээр ч хамтын ажиллагаагаа хєгжїїлэхэд идэвхи санаачилга
гарган ажиллах учиртай гэлээ. Ноён Бенни Полак АШСТО-ын
5 дугаар бага хурлыг Монгол Улс єндєр тївшинд маш амжилттай
зохион байгуулж байна гээд єндєр сэтгэгдэл тєрїїлсэн монгол
оронд гэр бїлийнхээ хамт жуулчны шугамаар эргэн ирэх бодолтой
байгаагаа ярилаа.
* * *