2003.09.19

 

 

“СОКО ИНТЕРНЭШНЛ” КОМПАНИЙН ТЄЛЄЄЛЄГЧИД БАРААЛХЛАА

        Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид газрын тосны хайгуул, олзворлолт хийж байгаа “Соко интернэшнл” компанийн ерєнхийлєгч ноён Эдуард Т.Стори тэргїїтэй тєлєєлєгчид бараалхан компанийхаа ажил їйлсийн талаар танилцууллаа. 

        Ерєнхийлєгч Н.Багабанди газрын тос бол аль ч орны хувьд стратегийн бїтээгдэхїїн байдаг, иймээс монголын тєр, засгаас ач холбогдол єгч, гадаадын хєрєнгє оруулалтыг дэмжин, аятай нєхцєл бїрдїїлэхийн тєлєє ажиллах болно гэлээ. Цаашид ч газрын тосны хайгуул, олзворлолтын эрх зїйн орчныг сайжруулах зэрэг хийх зїйл багагїй байгааг тэмдэглэлээ. 

        Ноён Эдуард Т.Стори монголын засгийн газраас газрын тосны салбарыг идэвхтэй дэмжиж ирснийг дурдаад цаашид гэрээгээ сунган, тогтвортой ажиллах бодолтой байна гэв. Мєн саяхан Тамсагийн сав газарт шинэ нєєц илрїїлснээ хэлээд 1992 оноос хойш 65 сая ам.долларын хєрєнгє оруулж, 25 цооног єрємдєєд байгаагаа мэдээллээ. 

        Монгол Улсын Ерєнхийлєгч шинэ нєєц илрїїлсэнд талархлаа илэрхийлээд тулгарч буй асуудлаа мэргэжлийн байгууллага болох Газрын тосны хэрэг эрхлэх газартай хамтран ярилцаж шийдвэрлэж байх хэрэгтэй гэлээ. Тїїнчлэн монгол залууст шинэ техник, технологи эзэмшїїлэх, мэргэжил эзэмшїїлэхэд анхаарч ажиллахыг хїслээ.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn