2003.09.19

 

 

В.Д.Зорькин бараалхав

        Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди ОХУ-ын Yндсэн хуулийн шїїхийн дарга В.Д.Зорькин-ыг хїлээн авч уулзан 2 орны їндсэн хуулийн шїїхийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцав. 

        Ерєнхийлєгч уулзалтын їеэр хэлэхдээ ОХУ-ын Ерєнхийлєгчийн манай улсад хийсэн айлчлалаас хойш 2 улсын харилцаа шинэ тївшинд гарч хєгжиж байна. Энэ хїрээнд Yндсэн хуулийн шїїхийн байгууллагууд хамтын ажиллагаагаа улам гїнзгийрїїлэн хєгжїїлж байгаа нь сайшаалтай юм.

         Харилцан мэдээлэл солилцож, тєлєєлєгчдєє  айлчлуулж їр бїтээлтэй хамтран ажиллах нь чухал. Yндсэн хуулинд холбогдолгїй хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллээ тогтмол солилцож байх нь хамтын ажиллагааны чухал чиглэл байж болох юм гэлээ. 

        Мєн Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийг дїїргэсэн олон монгол оюутнууд Зорькин багшийн лекцийг сонсч байсныг дурсч байв. Ноён В.Д.Зорькин Оросын Yндсэн хуулийн шїїхийн тєлєєлєгчид Монгол Улсад айлчлахдаа хамтын ажиллагаагаа хєгжїїлэх чиглэлд ажил хэргийн чухал уулзалтуудад оролцож байснаас  гадна хєдєєгийн  монгол айлд зочлон тэдний оросын ард тїмэнд хандах халуун сэтгэлийг мэдэрсэнээ олзуурхан ярьж байлаа.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn