2003.09.22

 

 

“НЇЇДЭЛЧДИЙН ЭЗЭНТ ГЇРЭН” ТЄСЛИЙН УДИРДАГЧ БАРААЛХЛАА

        Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид монгол, францын хамтарсан археологийн “Нїїдэлчдийн эзэнт гїрэн” тєслийн францын талын удирдагч профессор Де Рош бараалхан тєслийн явцын талаар мэдээллээ. 

        Монгол Улсын Ерєнхийлєгч хоёр орны Ерєнхийлєгч нар тєслийг ивээлдээ авсан нь єндєр ач холбогдол єгч буйн илрэл юм гээд зун нээсэн їзэсгэлэн баялаг їзмэртэй, сонирхолтой байсан болон баримтат кино хийн нэвтрїїлсэн нь монголын талаарх сурталчилгаанд багагїй хувь нэмэр оруулсан хэрэг хэмээн тэмдэглэлээ.  

        Профессор Де Рош хоёр орны ерєнхийлєгч нар ивээлдээ авах талаар анхны санаачлага гаргасанд талархаад їзэсгэлэн гаргаснаас хойшхи судалгааны тайланг Ерєнхийлєгчид єргєн барилаа. Цаашид ч тайлангаа тогтмол хїргїїлэн мэдээлж байх болно гэв.

        Тэрбээр цааш хэлэхдээ Архангайн “Гол мод”-д хийж байгаа судалгааны хїрээнд 400 гаруй булш илрїїлснээс хааш хаашаа 70 метр хэмжээтэй том булш олдсон болон нїїдэлчин хэмээн їздэг Хїннїчїїд барилга, барилгын материалын асар єндєр мэдрэмж, соёлтой байсныг хэллээ.

        Энэ бїхнээс Хїннїчїїдийн талаарх ємнєх ойлголт, дїгнэлтїїдийг ч эргэж хармаар болж байгааг профеесор онцлов.  Цаашдаа хїннї, тїрэг, монголын эзэнт гїрний їеийн олдворуудыг нэгтгэсэн їзэсгэлэн гаргах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлууд тєлєвлєж байгааг Ерєнхийлєгчид уламжиллаа.  

        Ерєнхийлєгч Н.Багабанди хийхээр тєлєвлсєн ажлуудыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа хэлээд дэлхийн олон оронд хадгалагдаж байгаа олдвор, їзмэрїїдээс їзэсгэлэнд тавих, тєслийн дараа “Гол мод”-ны орчмыг ЮНЕСКО-гийн євийн санд оруулах зэрэгт анхаарч ажиллахыг санал болгов. Тїїнчлэн монголын залуу эрдэмтэд, оюутнуудыг дагалдуулан археологийн нарийн ажилд мэргэшїїлж байгаад талархлаа илэрхийллээ.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn