2003.09.22

 

 

ЭЛЧИН САЙД ХУАН ЖАКУЙ-Г “АЛТАН ГАДАС”-ААР ШАГНАЛАА 

        Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар БНХАУ-аас сууж буй Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Хуан Жакуй-г хоёр орны найрамдал, харилцаа, хамтын ажиллагааг хєгжїїлэхэд оруулж буй хувь нэмрийг нь їнэлж “Алтан гадас” одонгоор шагналаа. 

         Ерєнхийлєгч Н.Багабанди монгол-хятад хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улс тєр, нийгэм соёл, эдийн засгийн бїхий л салбарт єргєжин амжилттай хєгжиж байна. БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн айлчлалын їеэр хоёр орны харилцааг иж бїрэн тїншлэлийн тївшинд дэвшїїлэн гаргасан. Харилцаа хамтын ажилагааны энэ бїх ололт амжилтад ноён Элчин сайд таны идэвхтэй оролцоо багагїй байсан гэж онцлоод єндєр дээд шагнал хїртсэнд баяр хїргэлээ. 

         Элчин сайд Хуан Жакуй тєрийн дээд одонгоор шагнасанд талархлаа илэрхийлээд анх итгэмжлэх жуух бичгээ барьж байхад Монгол Улсын Ерєнхийлєгчийн хэлсэн їг, саналыг хэрэгжїїлэхийн тєлєє чармайн ажилласнаа тэмдэглэлээ.

        Мєн монгол оронд ажилласан томилолтын хугацаа маань монгол-хятадын харилцаа чанарын шинэ тївшинд гарч, эрчимжсэн цаг їетэй давхцсан болон їїнд єєрийн хувь нэмрээ оруулсандаа баяртай байна гэлээ. 

        Ерєнхийлєгч Н.Багабанди БНХАУ-ын талаас їзїїлж ирсэн хєнгєлттэй зээл тусламжийг уул уурхай, дэд бїтцийн томоохон тєсєлд зарцуулахаар болсон бєгєєд хамтдаа шавыг нь тавилцсан Сїхбаатар аймаг дахь цайрын ордыг эзэмших ажил амжилттай хэрэгжиж байгааг дурдлаа.

         Мєн єєрийн 1998 онд БНХАУ-д хийсэн айлчлалын їеэр Зян Зэнминь даргатай тохиролцсон орон сууцны хорооллын тєсєл амжилттай явж байгааг хэлээд цаашид энэ ажлаа їргэлжлїїлж залуучуудад зориулсан хороолол барьж болохыг тэмдэглэлээ.

         Монгол Улсын Ерєнхийлєгч ноён Хуан Жакуйн цаашдын ажил амьдралд амжилт хїсээд элчин сайдын албаа єндєрлєж байгаа ч хоёр орны харилцааг хєгжїїлэх їйл хэргээ їргэлжлїїлсээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn