2003.09.22

 

 

НОЁН  ПАК ГВАН ЁН-ИЙГ ХYЛЭЭН АВЧ УУЛЗАВ

        Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди БНСУ-ын Yндэсний Ассамблейн дарга Пак Гван Ён-ыг хїлээн авч уулзан 2 улсын харилцааны асуудлаар ярилцав. 

        Ерєнхийлєгч хэлэхдээ Монгол Улс, БНСУ-ын парламент хоорондын хамтын ажиллагаа сїїлийн жилїїдэд тогтвортой хєгжиж 2 талын харилцаа, хамтын ажиллагааны хєгжилд чухал їїрэг гїйцэтгэж ирсэн. Цаашид парламентын бїлгїїдийн хамтын ажиллагаагааг улам єргєжїїлэн хєгжїїлэх нь зїйтэй.

        Саяхан БНСУ-ын Yндэсний Ассамблейгаар батлагдсан Гадаадаас ажилчид авах тухай хууль нь Солонгост ажиллаж амьдарч байгаа манай монгол иргэдийн асуудлыг  нааштайгаар шийдэхэд чухал алхам болжээ гэв. 

        Мєн 2 улсын харилцаа нийгмийн бїхий салбарыг хамран хєгжиж байгааг тэмдэглээд хойшид уул уурхай, боловсрол, соёл, хєдєє аж ахуй, мэдээллийн технологийн салбаруудад БНСУ-ын хєрєнгє оруулалтыг нэмэгдїїлж идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг дурдлаа. 

         Монгол Улс, Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэх зарчмыг тууштай баримталж ирсэн. Бїс нутгийн энх тайван, аюулгїй байдал нь   манай улсын эрх ашигт бїрэн нийцнэ.  Би удахгїй НYБ-ын 58 дугаар чуулганд оролцож хэлэх їгэндээ Солонгосын хойгийн асуудлаар байр сууриа илэрхийлэх болно хэмээн Ерєнхийлєгч хэллээ. 

        Ноён Кван Ёнг Пак БНСУ-ын Ерєнхийлєгч Но Мї Хен-ий халуун дотно мэндчилгээг уламжлаад Монгол Улсын Ерєнхийлєгчийн 2001 онд БНСУ-д хийсэн айлчлал 2 улсын шинэ мянганы харилцааны їндсийг тавьсаныг тэмдэглэв.   Мєн 2 талын парламентын бїлгїїдийн идэвхтэй їйл ажиллагааны їрээр нийгмийн бїхий л салбарыг хамарсан бодитой хамтын ажиллагаа єргєжиж байна гэлээ.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn