2003.09.26

 

 

АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

          Бїгд Найрамдах Чили улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди Бїгд Найрамдах Чили Улсын Ерєнхийлєгч Эрхэмсэг ноён Рикардо Лагостой 2003 оны 9 р сарын 25 ны їдийн ємнє албан ёсны хэлэцээ хийлээ. 

          Хэлэлцээний эхэнд БНЧили Улсын Ерєнхийлєгч Рикардо Лагос БНЧУлсад анх удаагаа албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид баяр хїргэж, энэхїї айлчлал найрамдалт харилцааг шинэ тївшинд гаргах тїїхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.  

          Ерєнхийлєгч Н.Багабанди Монгол улс, Чили улсын харилцаа, хамтын ажиллагааг єргєжин хєгжїїлэх асуудлаар байр сууриа илэрхийлж тодорхой санал дэвшїїлэв. Тухайлбал, хоёр улсын эдийн засагт уул уурхай ялангуяа зэсийн їйлдвэр чухал їїрэг гїйцэтгэдэг.

          Иймд дэлхийн зах зээл дэх зэсийн їнийн хэлбэлзэл, байдал тєлєв, эрэлт нийлїїлэлт, худалдааны талаар мэдээлэл солилцох тогтолцоог бий болгох, энэ талаар харилцан уялдаатай бодлогыг явуулах, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх талаар нухацтай ярилцах нь зїйтэй.

          Монгол улс зэсийн судалгааны олон улсын группт ажиглагчаар оролцох сонирхолтой байдгийг Чили улс дэмжинэ гэдэгт итгэж байна гэв.  Чилийн зэсийн томоохон їйлдвэр, компаниуд Монголын зэсийн аль нэг томоохон ордод хєрєнгє оруулж, хамтран ажиллах нєхцєл боломжийг судлан зэхийг санал болгов.  

          Тїїнчлэн эрчимжсэн мал аж ахуй болон аялал жуулчлал хєгжїїлэх талаар Чилийн туршлагаас суралцах, боловсролын салбарт хамтран ажиллах ялангуяа Монголын уул уурхайн мэргэжилтнїїдийг Чилид сургалт, дамжаанд сургах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.  

          Ерєнхийлєгч Н.Багабанди цааш нь Монгол улсын гадаад бодлого, олон улсын анхаарал татсан зарим асуудлаарх манай улсын байр суурийн талаар мэдээлэл хийв.  БНЧили улсын ерєнхийлєгч Рикардо Лагос МУ-ын Ерєнхийлєгчийн дэвшїїлсэн хоёр талын хамтын ажиллагааны талаарх саналуудыг дэмжиж байна гээд монгол улсыг зэс гадаад гаргагч орнуудын байгууллагад элсїїлэх нь энэ чиглэлээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хєгжїїлэхэд ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэв. 

          Чилийн зэсийн їйлдвэрийн мэргэжилтнїїдийг Монголд очуулж, яриа хэлэлцээ хийх, Монголын зэсийн нєєцийг хамтран ашиглах улмаар хєрш зэргэлдээ орнуудад экспортлох, зэсийн їнэ, эрэлт нийлїїлэлт, геологийн судалгааны талаар харилцан мэдээлэл солилцох, Чилид Монголчуудын уул уурхайн чиглэлээр сургахыг дэмжиж байна гэв.  Чили, Монгол улс олон улсын асуудлуудын талаар байр суурь ижил тєстэй байгааг Ерєнхийлєгч Рикардо Лагос онцлон тэмдэглэв. 

          Монгол Улсын гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун Улаанбаатарт болсон Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5-р бага хурлын талаар тодорхой танилцуулж, тїїний шийдвэрийг хэрэгжїїлэхэд дэмжлэг їзїїлэхээ илэрхийлсэн анд нарын бїлэгт Чили улс дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа хэхэлцээний їеэр илэрхийлэв. Хэлэлцээнд монголын талаас УИХ ын гишїїн Д.Дондог, ЕТГ-ын дарга Б. Батхишиг, Дорноговь аймгийн засаг дарга Ж. Батсуурь нар болон албаны бусад хїмїїс оролцов. 

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn