ЧИЛИЙН
ПАРЛАМEНТЫН ЇЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Нацагийн Багабанди мєн єдєр БНЧУ-ын парламентийн
їйл ажиллагаатай танилцав. Чилийн Їндэсний их хурлын дээд
танхим Сенатын даргын їїрэг гїйцэтгэгч Монгол Улсын Ерєнхийлєгч
Нацагийн Багабанди Латин Америкийн орнуудаас Чилийг сонгож
НЇБ-ын Ерєнхий Ассамблейн чуулганд оролцохынхоо ємнєхєн
тус улсад албан ёсоор айлчилж байгаад баяр хїргээд Чилийн
Сенатын талаар танилцуулав.
Ерєнхийлєгч
Нацагийн Багабанди хоёр орны парламент хоорондын харилцаа
амжилттай хєгжиж байгааг цохон тэмэглэж, дээд тївшиндээ
танхимын дарга нар болон парламентийн гишїїд харилцан айлчилж,
хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хєгжїїлэхэд парламентийн
їїрэг, оролцоог нэмэгдїїлэх хэрэгтэй гэв. Хоёр улсын худалдаа,
эдийн засгийн харилцааг хєгжїїлэх эрх зїйн їндсийг бїрдїїлэхэд
хоёр талын парламент идэвхтэй ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.
Монгол улс Чилийн бололцоотой бїхий л салбарт ялангуяа уул
уурхай, аялал жуулчлал, хєдєє аж ахуй, боловсролын салбарт
хамтарч ажиллах єргєн боломж байгааг ашиглах, їїнд парламетийн
зїгээс дэмжлэг їзїїлэх нь зїйтэй гэв.
Чилийн
Парламент Монгол Улсыг АПЕК-т элсэхэд дэмжихээ мэдэгдээд
хоёр улсын парламент Олон Улсын парламентын холбоо, Ази,
Номхон далайн орнуудын парламентын холбооны шугамаар хамтран
ажиллах єргєн бололцоо байгааг цохон тэмдэглэв. Мєн Монгол
Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбооны гїйцэтгэх
захирлаар Чили улсын иргэн сонгогдоход дэмжсэнд талархлаа
илэрхийлэв.
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди Ардчиллыг Шинээр буюу сэргээн
тогтоосон орнуудын 5-р бага хурлын хїрээнд олон улсын парламентчдын
чуулга уулзалт амжилттай болсоныг дурьдаад цаашид энэ уулзалтыг
тогтмолжуулах тухай ярив. Дараа нь Ерєнхийлєгч Н. Багабанди
Чилийн Парламентын хуралдааны танхимуудыг їзэж, дурсгалын
зураг татуулав. Чилийн Їндэсний Их хурал нь Сенат ба Тєлєєлєлгчдийн
Танхим гэсэн хоёр танхимтай юм.
*
* *