2003.09.27

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ САНТЬЯГО ХОТЫН ХЇНДЭТ ИРГЭН БОЛОВ

         БНЧУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди Сантьяго хотын захиргааны ордонд зочлов. Ерєнхийлєгч Н. Багабанди Сантьяго хотын удирдлагатай уулзаж ярилцсаны дараа хотын захиргааны их танхимд ороход тэнд цугларсан хотын удирдах хїмїїс, Чилид суугаа дипломат тєлєєлєгчдийн газрын тэргїїн нар, соёл урлаг, хэвлэл мэдээллийн тєлєєлєгчид баяр хїргэж мэндчилэв.

          Танхимд Монгол, Чилийн тєрийн далбааг хїндэтгэлтэйгээр байрлуулсан байв. Ёслолын эхэнд хоёр орны тєрийн дууллыг эгшиглїїсний дараа Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабандийг Сантьяго хотын хїндэт иргэн болгох тухай хотын даргын захирамжийг уншин сонсгож, тус хотын тїлхїїрийг захирамжийн хамт гардуулав.

         Уг захирамжид “Монгол Улсын Ерєнхийлєгч энэ єдрїїдэд Сантьяго хотод албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан Ерєнхийлєгч Н. Багабандийн хувийн болон мэргэжлийн чадвар, туршлагыг харгалзан, гадаадын олон сургуулийн хїндэт доктор, профессор болж, єєрийн ард тїмний сайн сайхны тєлєє зїтгэж ирсэн болон хоёр улсын нийслэл хотын харилцааг хєгжїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлэн Сантьяго хотын хїндэт иргэнээр єргємжилсїгэй. Энэхїї захирамжийг Ерєнхийлєгч Н. Багабандид гардуулан єгєхийн зэрэгцээ хуулбарыг нь хотын архивт хадгалуулсугай” хэмээжээ.  

          Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди Сантьяго хотын хїндэт иргэний захирамж. Дурсгалын тїлхїїр хїлээж авсаны дараа хэлэхдээ Сантьяго, Улаанбаатар хотууд цаашид харилцаагаа єрєгжїїлж, ах дїї хотууд болж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерєнхийлєгч Н. Багабанди монгол орны амьдрал ахуй, орчинг харуулсан уран зургийг Сантьяго хотын захиргаанд бэлэглэв. Ёслолын дараа Чилийн залуучууд їндэсний дуу, бїжгийн тоглолт їзїїллээ.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn