2003.09.27

 

 

“КОДЕЛКО” НЭГТГЭЛИЙН УУРХАЙД ЗОЧИЛЛОО

          БНЧУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол улсын ерєнхийлєгч Нацагийн Багабанди Чилийн Коделко їйлдвэрийн Андина дахь салбар “Сур Сур” зэсийн уурхайд зочилж ажил байдалтай нь танилцлаа. Кодело їйлдвэр нь Чили улсын зэсийн томоохон їйлдвэр бєгєєд зэсийн олборлолтоор дэлхийд 3-т ордог юм.

         Тоног тєхєєрємжийн хувьд хїчин чадал єндєртэй энэ їйлдвэр єдєрт 35000 тонн хїдэр буталж эцсийн бїтээгдэхїїн їйлдвэрлэдэг юм байна.   МУ-ын Ерєнхийлєгч Нацагийн Багабанди болон тїїнийг дагалдан яваа албаны хїмїїс далайн тївшнээс 4500 метрийн єндєрт орших ил уурхайг їзэж сонирхлоо.

         Энэ їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди Монгол Чили улс уул уурхайн салбар ялангуяа зэсийн їйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, Монголын мэргэжилтнїїдийг Чилид сургалтанд хамруулах, туршлага солилцох нь зїйтэй гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn