2003.09.27

 

 

ЧИЛИЙН ЕРЄНХИЙЛЄГЧ РИКАРДО ЛАГОС ХЇНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИЛАА 

          БНЧУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг нарыг хїндэтгэн Чилийн Ерєнхийлєгч Ноён Рикардо Лагос Сантьяго хот дахь “Монеда ордон”-ы улаан танхимд хїндэтгэлийн зоог барилаа. 

          Зоогийн їеэр Монгол Улсын Ерєнхийлєгч хэлсэн їгэндээ найрсаг дотноор хїлээн авч єндєр хїндэтгэл їзїїлж байгаад Эрхэмсэг ноён Ерєнхийлєгч Р.Лагос болон чилийн тєр засаг, ард тїмэнд хувиасаа болон дагалдан яваа тєлєєлєгчдийнхєє ємнєєс чин сэтгэлийн талархал илэрхийлээд “Миний энэ удаагийн айлчлал бол Чили оронд Монгол Улсын тєрийн тэргїїний тївшинд хийж буй анхны айлчлал билээ. Анхны юм болгон шинэ зїйлийн їрийг тарьж, хойшдын їйл явдлын эхлэлийг тавьдаг учиртай.

          Энэ талаас нь авч їзвэл бид цаашдын хамтын ажиллагааныхаа баттай эхлэлийн суурийг хамтдаа тавьж байна” гэлээ. Мєн тїїнчлэн “Монгол, Чили улс хэдийгээр газар зїйн хувьд бие биенээсээ алслагдмал оршдог ч бидэнд адил тєстэй олон зїйл бий.

          Манай хоёр улс ардчилал, зах зээлийн замаар тууштай урагшилж яваа жижиг улсууд. Тїїнчлэн манай орнуудын аль алинийх нь эдийн засагт уул уурхай, ялангуяа зэсийн їйлдвэрлэл чухал їїрэг гїйцэтгэдэг. Зэсийг манай ард тїмэн байгалийн есєн эрдэнийн нэгд тооцож, дээдэлж ирсэн уламжлалтай.

          Иймд энэ онцлогт тулгуурлан єргєн харилцаа хєгжїїлэн туршлага солилцож, хамтран ажиллах ихээхэн нєєц, боломж бидэнд байна. Улс тїмэн соёл боловсролын харилцаагаар дамжин бие биеэ харилцан таньж мэдэх сайхан боломж нээгддэг. 1956 онд Чилийн нэрт яруу найрагч Пабло Неруда Монгол оронд айлчилж, монголын тухай “Тэнгэр, газар” хэмээх сайхан шїлэг бичсэн байдаг юм. Нобелийн шагналт яруу найргийн Пикассо хэмээн алдаршсан Пабло Неруда Монголын тухай хэлэхдээ :

“Монголын єндєрлєг,

Цєлєрхєг єндєрлєгт

Эх орноо би саналаа.

Хойд Чилийн их газар

Хєх тэнгэрийн савслага дахь

Хатаж хуурайшсан газар шороо

Харагдах шиг боллоо.

Элсэн манхан уул толгод,

Энгїй их нам гїм талыг харлаа.

Говийн догшин салхи,

“Дэлхийн дээвэр” дахь

Шуурганы чимээг сонсоод

Зэс, давс, єндєр тэнгэр,

Андын нуруу,

Эх нутгаа

Эрхгїй би саналаа.” гэж монгол, чилийн байгалийг хослуулан магтсан байдаг. Тэрээр Монголд зєвхєн байгалийнх нь сайхныг дуулаад зогсохгїй эгэл монгол хїний сэтгэл, зїрхийг танин мэдэрч, “Тэнд миний садан нутагладаг юм” хэмээн мєн шїлэглэсэн байдаг.

          Манай хоёр ард тїмний єнєєгийн харилцааг зєн совингоороо харж, уран гоёор ийнхїї дїрслэн їлдээсэн нь билэг дэмбэрэлтэй сайхан сэтгэгдэл тєрїїлдэг юм. Монголд зочилсон чили хїнд, Чилид айлчилсан монгол хїнд алдарт зохиолчийн дїрслэсэн сэтгэгдэл єєрийн эрхгїй л тєрдєг болов уу. 

          Монгол Улс хєгжлийнхээ гадаад таатай орчинг бїрдїїлэх, эрх чєлєє тусгаар тогтнол, бїрэн эрхт байдлаа улс тєр, дипломатын аргаар бататган бэхжїїлэхийн тулд олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжїїлж байна. Бид том, жижиг, хїчирхэг буурай гэж ялгалгїй дэлхийн энхийг эрхэмлэгч бїх оронтой эрх тэгш, харилцан ашигтай найрсаг харилцаа хєгжїїлэхийг эрмэлздэг.

          Монгол улсын тєрийн тэргїїний энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхижїїлэн хєгжїїлэх їїд хаалгыг тэлэн нээж, хоёр орны харилцааны тїїхэнд нэгэн шинэ хуудас болон їлдэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээн тэмдэглэн хэлсэн байна.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn