Н.БАГАБАНДИ
НЇБ-ЫН ЕРЄНХИЙ АССАМБЛеЙН 58 ДУГААР ЧУУЛГАНЫ ЇЕЭР
БОСНИ-ХЕРЦЕГОВИНА
УЛСЫН ТЭРГЇЇЛЭГЧДИЙН ДАРГАДР. ДРАГАН ЧОВИЧТОЙ УУЛЗАВ
НЇБ-ын
Ерєнхий ассамблейн 58-р чуулганд оролцож байгаа Монгол улсын
Ерєнхийлєгч Н.Багабанди Босни-Херцеговин улсын тэргїїлэгчдийн
дарга Драган Човичтой уулзан хоёр орны харилцаа хамтын ажиллагааны
асуудлаар санал солилцон ярилцлаа.
Ерєнхийлєгч
Н.Багабанди єєрийн оронд гарсан єєрчлєлт шинэчлэл, хэрэгжїїлж
байгаа бодлогын талаар танилцуулаад гадаад харилцаа єргєжин
тэлж, дэлхийн энх тайвныг эрхэмлэгч улс оронтой найрсаг
харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хєгжїїлэхийг
чармайн ажиллаж, тодорхой амжилтад хїрсэн. Эл зорилтын хїрээнд
Европын улсуудтай харилцаагаа хєгжїїлэх, уламжлалт харилцаатай
орнуудтай харилцаагаа сэргээх, идэвхжїїлэх, олон улсын байгууллага,
дэлхийн тавцанд хамтран ажиллахыг хїсч байдгаа тэмдэглэлээ.Мєн
хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 11
жил єнгєрсєн хэдий ч шилжилтийн зарим бэрхшээлээс їїдэн
манай хоёр орны харилцаа тєдийлєн идэвхтэй байж чадсангїй.
Харилцаа,
хамтын ажиллагааг боломжтой бїхий л хэлбэрээр єргєтгєн идэвхжїїлэх
сонирхол байгааг онцлов.Монгол Улсын Ерєнхийлєгч цааш нь
Монгол Улс Балканы хойгийн бїс нутагт энх тайван, аюулгїй
байдлыг бий болгохын тєлєєх дэлхийн хамтын нийгэмлэгїїдийн
їйл ажиллагааг эхнээс нь дэмжиж, хамтран ажиллаж байсан
билээ.
Босни-Херцеговина
Улс нь ардчилалыг тогтоон шинэчлэлийг хэрэгжїїлэн хїний
эрх, эрх чєлєєг баталгаажуулах чиглэлд багагїй хїч чармайлт
гарган єнєєгийн амар тайван байдалд хїрсэн гэдгийг монголчууд
бид ойлгон їнэлж байдаг гээд саяхан Улаанбаатар хотноо болсон
Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын
5 дугаар бага хурлын талаар товч танилцуулав.
Босни-Херцеговина
улсын тэргїїлэгчдийн дарга Драган Чович Монгол Улсын тєрийн
тэргїїнтэй уулзан хоёр талын харилцааны асуудлаар санал
солилцож байгаад баяртай байна гээд бїхий л салбарт хамтран
ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тїїнчлэн
ирэх оны эхээр болох Хєрєнгє оруулагчдын чуулга уулзалтад
монголын тєлєєлєгчдийг оролцуулах хїсэлтэй байгаа болон
дэлхийн улс орнуудын тєр, засгийн тэргїїн нар оролцох Масарын
гїїрний нээлтэд оролцохыг Монгол Улсын Ерєнхийлєгчийг урилаа.
Энэхїї гїїр нь тїїх, соёлын тєдийгїй тус орны хувьд стратегийн
ач холбогдолтой бєгєєд НЇБ-ын Ерєнхий нарийн бичгийн дарга
Кофи Аннан биечлэн оролцох юм байна.
*
* *